СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын шүүх Дерек Шовиныг гэм буруутай гэж үзлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын шүүх өнгөрсөн жилийн тавдугаар сард өнгөт арьст иргэн Жорж Флойдын амь насанд хүрсэн гэж буруутгагдаад байгаа цагдаагийн ажилтан асан Дерек Шовиныг гэм буруутай гэж үзсэнээ зарлалаа. Дерек Шовиныг гурван ч төрлийн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байсан бөгөөд уг гурван зүйл заалтыг үндэслэлтэй гэж АНУ-ын шүүгчид үзсэн байна.

Миннеаполис хотод жил орчмын өмнө болсон хэргийг эргэн сануулбал 45 настай цагдаагийн офицер Дерек Шовин өнгөт арьст иргэн Флойдын хүзүүн дээр есөн минут гаруйн хугацаанд өвдөглөж, улмаар хохирогч нас барсан. Уг явдал дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөний эхлэлийг тавьсан билээ. Мөн АНУ-ын цагдаагийн ажилтнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болохыг ч нийгэмд ил тод болгосон юм.

юм. Шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн учраас хэдэн арван жилийн хорих ял өгөх нь гарцаагүй болсон.

Миннеаполис хотод шүүх хуралдаан гурван долоо хоног орчим үргэлжилж, хэргийн гэрчүүд мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдааны дараа 12 шүүгчээс бүрдсэн зөвлөл нэг хоног хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна. Шүүгчдийн зөвлөл зочид буудалд тусгаарлагдан, гадны ямар нэг нөлөө оруулахгүйн тулд холбоо харилцааг нь хязгаарласан.

. Тэдгээр хүмүүс Жорж Флойдын гэр бүлийг дэмжин цуглажээ. Флойдын гэр бүлийг төлөөлсөн өмгөөлөгч Бен Крамп энэ удаагийн шүүгч нарын зөвлөлийн шийдвэр АНУ-ын түүхийг эргүүлсэн чухал алхам болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн уг баярт мэдээг дуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар шүүх шударга шийдвэр гаргасанд баяртай байгаагаа илэрхийлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үгүй хийхэд томоохон ахиц дэвшил гарлаа гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.