Дэлхийн өнцөг булан бүрт хүрч чадсан алдарт McDonald’s түргэн хоолны сүлжээ зоогийн газар БНСУ-ын К-рор хамтлаг BTS-тэй хамтран ажиллаж, нэрийн бүтээгдэхүүнийг нь гаргахаар төлөвлөжээ. “BTS meal” нэртэй түргэн хоолны багцыг тавдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн АНУ, Канад, Бразил улсууд дахь McDonald’s-ын сүлжээ зоогийн газруудаар худалдаалах юм байна.
Азийн алдарт дуу бүжгийн хамтлагийн нэрийн зоогийг дэс дараалалтайгаар дэлхийн зургаан тивийн 50 орчим оронд худалдаалахаар төлөвлөжээ. BTS багц нь 10 ширхэг тахианы макнаггетс, дунд хэмжээтэй шарсан төмс, Coke Cola болон McDonald’s-ын Өмнөд Солонгос дахь салбарын мэргэжилтнүүдийн санал болгосон хоёр төрлийн соус, бургерыг багтаасан байна.
BTS хамтлаг нь сүүлийн 50 жилийн хугацаанд гурван цомог нь Биллбоард чартад жилийн дотор тэргүүлсэн анхны хамтлаг болсон гэдгийг 2019 оны дөрөвдүгээр сард зарласан юм. Ингэснээр The Beatles, The Monkees хамтлагуудын амжилтыг давтсан. McDonald’s BTS хоолны багцыг жилийн турш салбаруудаараа худалдах ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.