СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-20

Ж.Байгалмаа: Вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар аваад байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? 

-Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээг заавал хийлгэх шаардлагагүй. Энэ нь өндөр өртөгтэй шинжилгээ юм.

-Вакцины хийлгээд халдвар авсан хэдэн хүн байна вэ? 

-Вакцины эхний тунг хийлгээд халдвар авсан 2304 хүн халдвар авчээ. Тэдгээрийн 74 хувь нь вакцин хийлгэсний дараа 0-21 хоногт халдвар авсан. Манай улсад гурван төрлийн дөрвөн үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа. 2-р тунг иргэдэд хийж эхлээгүй байна.. 100 хувь хамгаалагдахгүй. Тиймээс амны хаалтаа байнга зүүж, өдөр тутмын амьдралын хэв маяг болгох хэрэгтэй.

-ЭМЯ-наас мэдээлсэн тоо зөрж байна? 

-Б.Ууганбаяр: Одоогоор эмнэлэгт, гэрийн ажиглалтад байгаа, эдгээд гарсан, нийт ковид туссан хүмүүсийн тоог танилцуулж байгаа. Жишээлбэл, өнөөдөр 1311 тохиолдол гэж хэлсэн. Энэ нь эдгэрч гарсан эсвэл эмнэлэгт, гэрт тусгаарлагдаж байгаа хүмүүсийн тоонд ороогүй.
Өдөр бүр 24 цагт багтах гэж тандалт судалгааны баг ачаалалтай ажилладаг.

-Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэгтэй юу?

- Халдвар аваад эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэггүй. Эдгээр хүмүүсээс албан байгууллагууд нь шинжилгээний бичиг битгий нэхээрэй.

-ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгаа вэ?

-. ХӨСҮТ хүнд 28, хүндэвтэр 7 хөнгөн нийт 35 хүнийг эмчилж байна.

-PCR шинжилгээтэй холбоотой асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Холбогдох удирдамж, түр заавруудыг шинэчилж байгаа.

-Гэрээр тусгаарлагдаж буй хэдэн хүн байгаа вэ?

-6705 хүн гэрээр тусгаарлагдаж байна. 4146 хүн гэрийн тусгаарлалтад үлдсэн нь эмнэлэгт тусгаарлагдсан байна. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан тохиолдлоо эмнэлэгт хүргэх зэрэг ажлыг хийж байна.

Б.Ууганбаяр: Сайн дурын эмч эмнэлгийн ажилчдыг цуглуулж байна. . Цалин хөлсийг нь УОК-оос шийдвэрлэх хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.81

Nuguu neg ih surhii emch nar ni uzeed vaktsin hiih humuusiig songono geed baisan. Haldvar avsan nuuts ued ni vaktsin hiichiheed arisaa hamgaalj irged uursduu haldvar hamgaallaa zurchsun meteer chalchihaa boli.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.