Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Хэрэв УИХ-ын нэгдсэн чуулганаар уг дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авбал Ерөнхийлөгчийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлнэ.
Гэвч сонгуулийн тухай хуулинд "Сонгууль болох тухайн жилд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахгүй байх" зохицуулалттай юм. Нэг үгээр, Ерөнхийлөгчийн сонгууль болох энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн үг.
Харин хуулиа өөрчлөхгүй юм бол Үндсэн хуулийн зөрчилтэй хуулиар сонгууль явуулж болохгүй юм.
Нэг үгээр аль аль талдаа хуулийн зөрчилтэй тулгарч байна. Уг асуудлаар Хууль зүйн байнгын хороон дарга С.Бямбацогт тайлбар хийхдээ,
-УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авбал маш богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт хийнэ. Хүлээж авахгүй тохиолдолд ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг хүлээнэ гэсэн юм.
Түүний энэ тайлбараас харвал, “сонгуулийн жилд сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй” гэх хуулийг зөрчиж, хуулинд өөрчлөлт оруулахаас өөр нөхцөл байхгүй ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ С.Бямбацогт саяхан л одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвшиж эрхтэй гэж ярьж байсан шүлс нь хатаагүй байгаа шүү! Ингэж хууль зөрчөөд ард түмнээ доромжилж байгаа нт тэмцлийн хууль бус хэлбэрт ард түмнийг турхирч буй хэлбэр.
ТА НАРТ ХУУЛЬ ЁС ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЭ. ШҮҮХИЙГ ЭНХБАЯР ГЭДЭГ МАНАНГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ӨМЧИЛЧИХСӨН БАЙНА.
Харваас хөгийн гар
ШУДАРГА ӨРСӨЛДӨЖ ЧАДДАГГҮЙ " НОВШ" ЮМ ДАА