Хорих газарт бие нь муудаж, 20 орчим хоногийн турш өлсгөлөн зарласан ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлжээ. Түүнийг хоригдож байгаа Владимир муж дахь хоригдлуудын эмнэлэгт шилжүүлсэн байна.
Оросын Холбооны засан хүмүүжүүлэх газрын мэдэгдэлд Навальныйгийн биеийн байдал амь насанд нь халгүй ба өдөр бүр эмчийн үзлэг хийж байгаа гэжээ. Мөн түүний зөвшөөрлөөр амин дэм нөхөх эмчилгээ хийж байгаа ажээ.
Навальныйгийн нуруу, хөлийн мэдрэл өвдсөн тул илүү сайн эмчилгээ авахын тулд хувийн эмчдээ үзүүлэхийг хүссэн боловч Оросын хорих газар зөвшөөрөөгүй. Тиймээс гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш өлсгөлөн зарласан юм.
ОХУ-ын Засгийн газрыг Навальныйгийн нөхцөл байдлыг ашиглан барууны орнууд дарамт шахалтад оруулсан. ЕХ, АНУ зэрэг өрнөдийн хүчнүүд Навальныйгийн амь нас эрсдэлд орсон тохиолдолд Оросын Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэж мэдэгдсэн. Мөн Орос дахь түүнийг дэмжигчид маргааш лхагва гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.