СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НАСА Ангараг гараг дээр нисдэг биет хөөргөлөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын сансар судлалын станц улаан нүдэн гарагийн гадаргуугаас агаар мандалд анх удаа жижиг оврын нисдэг тэрэг амжилттай хөөргөж  түүхэн амжилт тогтоолоо. Ingenuity нэртэй мини нисдэг тэрэг нь анх удаа дэлхийгээс өөр гарагийн агаар мандалд хөөрсөн эрчим хүчээр цэнэглэсэн, хяналттай нисдэг биет юм.

Ангараг гарагийн хиймэл дагуулаар дамжуулан жижиг нисдэг тэрэг хөөрсөн тухай мэдээллийг дэлхий дээр хүлээн авчээ. НАСА-ын зүгээс ойрын өдрүүдэд дөрвөн ч шинэ нислэг туршиж түүх бүтээхээр ажиллаж байна.

НАСА-ын Персеверэнс Ровер хөлөг нисдэг биетийг тээвэрлэн өнгөрсөн хоёрдугаар сард Ангараг гарагийн Жезеро тогоонд газардсан. .

Энэ нь манай дэлхийгээс өөр гараг дээр онгоц нисгэсэн түүхэн амжилт бөгөөд ах дүү Врайтын эх дэлхий дээр анх удаа онгоц хөөргөж байсан түүхийг Ангараг гараг дээр давтсан үйл явдал гэж төслийг удирдсан багийн менежер Мими Аунг мэдэгджээ.

Манай дэлхий дээр 1903 онд Вилбур болон Орвиль Врайт нар анх удаа эрчим хүчээр цэнэглэсэн, хяналттай нисдэг биетийг хөөргөж байсан түүхтэй билээ.

Ялгаатай нь Ангараг гарагийн уур амьсгал нягтаршил бараг байхгүй, өөрөөр хэлбэл манай дэлхийн агаарын нягтаршлын нэг хувьтай л тэнцэхүйц агаар мандалтай. Татах хүч маш бага. Тиймээс Ingenuity-ийг 350 ваттын эрчим хүчээр цэнэглэхээс гадна Ангараг гарагийн агаарт тэсвэртэй материалаар хийх чухал байсан гэж Мими Аунг ярьжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.