СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-20

LIVE: Хоногт 1311 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх мэдээллийг хүргэж байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1311 тохиолдол батладлаа. Ингэснээр нийт тохиолдол 24195 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүмүүс 12860 боллоо. 75 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. 1311 тохиолдлоос 97 нь хөдөө орон нутагт илэрчээ. Тухайлбал,
• Улаанбаатар хотод 1214
• Дархан-Уул – 61
• Завхан-14
• Орхон-4
• Өвөрхангай-3
• Сэлэнгэ-1
• Төв-7
• Увс-1
• Ховд-2
• Хэнтий-4
. Хөнгөн өвдсөн хүний тоо буурч байгаа. Харин хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчтөний тоо өсөж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Гэрийн ажиглалтад 5033 хүн байна. Тэдгээрт дүүрэг, өрхийн эмнэлгүүд хяналт тавьж ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.