Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нисэх онгоц Флоридагийн Какао наран шарлагын газрын эрэгт ослын буулт хийсэн байна. Агаарын үзүүлэх шоуны үеэр гэмтэл гарч, улмаар уг онгоц ослын буулт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.
Какао далайн эргийн агаарын шоуг зохион байгуулагчид онгоцонд нэг нисгэгч байсан гэжээ. Нисгэгч онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсныг мэдсэн даруйдаа эхлээд Патрик нисэх хүчний баазыг чиглэж байсан боловч байшин барилгуудыг мөргөж, иргэдэд гарз хохирол учруулахаас сэргийлж усан дээр газардахыг илүүд үзсэн байна.
Азаар далайн эрэгтэй амарч байсан иргэд ба нисгэгч гэмтэлгүй өнгөрчээ. Холбооны нисэхийн захиргаа уг явдлыг мөрдөн шалгаж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.