СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улстөрийн намыг тараах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “МАН-ыг тараах тухай” захирамж гаргаж, уг захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлж байгаагаа олон нийтэд зарлалаа.

Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн заалттай бөгөөд Улстөрийн намыг тараах эрх зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг байна.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийг маш тодорхой зааж өгсөн.

Уг эрхэд:

1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

2.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.

4.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.

5.Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

9.Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.

10.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.

11.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.

12.Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.

13.Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.

14.Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.

15. /Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

17.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

19.Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.

Хэмээн заасан байдаг бөгөөд үүн дотор Улстөрийн намыг тараах тухай ямар зүйл заалт байдаггүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (48)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.89.178

шоу шоу өөрийн намаа тараачаад одоо өрөөлийн намыг тараах гэж байна

Зочин
3 жилийн өмнө
103.26.194.1

2 tusdaa bolson AH namaa niiluuleh zarlig gargah baital busdiin yavdald oroltsood..kkkk...

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.3

Энэ арай дэгдэж байна юу болоод байна. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, бусад хуулинд аль нэг намыг тараана гэсэн заалт байдаг юм уу?

Zochin
3 жилийн өмнө
150.129.142.204

Erkh yyrgee ch medekhgyi iim khymyys turd deegyyr garsaar bairal uls oron mn' mukhukh n' ee.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.64

Нам тараах гэсэн бусармаг үйлдэл

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.248

Монгол улсын Үндсэн хуулиас ... Гучин тавдугаар зүйл. 1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна. 2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна. Ингээд манай Ерөнхийлөгч огцрох нүхээ малтсан байна даа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Улс төрийн намыг тараах Зарлиг гаргана гэсэн нэг ч заалт байхгүй. Тиймээс бүрэн эрхээ зөрчиж Зарлиг гаргасан тул Үндсэн хуулийн 35.2 дахь заалтыг үндэслэн огцрох болж дээ.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.81

Bantan hutgah yum aa. Ene zuvluhuud ni tegeed ulam teneg yum shig haragduulah yum hiilgeed bh yum

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.214

Ард түмэн тэнэг биш шүү Ерөнхийлөгчөө

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.10

Uuriinhuu ymar teneg we gedgee haruullaa

зочин
3 жилийн өмнө
192.82.82.253

өөрөө ерөнхийлөгч болох эрхгүй болсны төлөө улс орныг хагалан бутаргах гэж байна.

зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

Энэ яасан мэдлэггүй ерөнхйлөгч вэ? Аан. Ядаж хуулийн заалтаа сайн судлаад шийдэж болдоггүй. ШААЛ тэнэг юм. Жирйн малчин хүртэл хуулийн заалт мэднээ. ИХ идсэн офшор нь баригдахаас айж, дахиад .6 жил суучихвал офшор хөрөнгөө яаж ийгээд нэг тийш мөрийг баллана гээг юм болов уу?

Зочин
3 жилийн өмнө
42.72.122.167

Одоо хүртэл Монгол Улсын Eрөнхийлөгчийн үндсэн үүргийг ойлгоогүй яваа энэ хүн дахин энэ суудалд үлдэхээр улайран зүтгэж байгаагийн ард маш том хувийн увайгүй сонирхол байна. Үтэр түргэн импeчминт зарлаж зайлуулах хэрэгтэй байхаа

Аз азаа
3 жилийн өмнө
66.181.185.94

Өөрийнхөө дрангуйлалыг тогтоох гээд ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гэж МАН-тай тэврэлдэж, АН-ыхаа эсрэг ажиллаж, намаа ялагдуулж,т хагаралдуулчихаад, мэхэнд нь унаж, бүтэн далаараа тавиулчихсан хэвтэж бга хүнд УДШ итгэх үү кк жонху импеч рүүгээ өөрөө гүйгээд орчихлоо гоё

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.94

Өөрийнхөө дрангуйлалыг тогтоох гээд ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гэж МАН-тай тэврэлдэж, АН-ыхаа эсрэг ажиллаж, намаа ялагдуулж,т хагаралдуулчихаад, мэхэнд нь унаж, бүтэн далаараа тавиулчихсан хэвтэж бга хүнд УДШ итгэх үү кк жонху импеч рүүгээ өөрөө гүйгээд орчихлоо гоё

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.94

Өөрийнхөө дрангуйлалыг тогтоох гээд ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гэж МАН-тай тэврэлдэж, АН-ыхаа эсрэг ажиллаж, намаа ялагдуулж,т хагаралдуулчихаад, мэхэнд нь унаж, бүтэн далаараа тавиулчихсан хэвтэж бга хүнд УДШ итгэх үү кк жонху импеч рүүгээ өөрөө гүйгээд орчихлоо гоё

irgen
3 жилийн өмнө
150.129.141.198

ene neg ymnuudad uls oron busdiig bodoh setgel gej bhgui sandal suudal erh medel ed horongoo l bodoh ym aa.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.233

Тараа 2 дэмжинээ

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.183

тараа зөвөө,ард түмнээ дарангуйлдаг,ханахаа мэдэхгүй идэж уудаг бузаруудаас салцгаая

Ням
3 жилийн өмнө
192.82.86.85

Мэдлэг боловсрол дулимагийн шинж үү? Эсвэл Төрийн тэргүүний сэнтийд суухгүй л бол хэрэг нь бишдэх гээд байна уу?

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.9

МАН амь тэмцэж байх шив хаа сайгүй мэдээ мэдээлэл мөнгөтэй байна аа гөлөгнүүд ард түмнийг босохоос үхтлээ айж байна

Зочин
3 жилийн өмнө
124.158.126.192

Амь нь тэмцээд хэцүү байх шиг байна аа, дотооддоо ч , гадаад ч дэмжлэггүй, хэлсэн үг, амлалт нь хэрэгждэггүй, хийсэн ажил байдаггүй. Ядахдаа чадахаараа, өөрийн оффшороос мөнгөө оруулаад ирсэн бол харин бардам хэлэх үгтэй, ард түмэн дэмжих байсан байж магадгүй. Гэмт үйлдлийг хаацайлдаг бөхчүүдээс нь нэрийг нь баастаад ковж байна аа ковж байна.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.104

Мөрөөрөө хоёр сар болоод явж болох л бсн. Монгол түмэн уужуу сэтгэлтэй уучлах л байсан

Зочин
3 жилийн өмнө
103.26.194.160

Улсын дээд шүүх намыг тараана гэж байна.!!! Тэгхээр дээд шүүхэд хэн нэг хүн (хэн ч байж болно) хуулийн этгээд санал гомдол хүсэлт гаргах эрхтэй хуулийнхаа дагуу.!!! Ерөнхийлөгч мөн адил

Зочин
3 жилийн өмнө
103.57.95.131

Тараах нь зөв ерөнхийлөгчийн эрхийг дэндүү боогдуулж олонхоороо түрүү барьж ард түмнийг дарангуйлах нь дэндсэн

Эрдэнэбаатар
3 жилийн өмнө
66.181.161.35

Наад Баттулга чинь хууль дүрмээ мэддэггүй юм бшүү

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.41

Huch turemgiileh, fashist helbert shiljih genuu. Ih l tanil sonsogdood bh chn.

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.238

medleg bolovsrolgui huniii argaa barsan arga hemjee bh daa

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.242

Ерөнхийлөгч маш зөв зоригтой шийдвэр гаргалаа. Үнэхээр МАН аль 90 онд тарах ёстой байсан юм.

Зочин
3 жилийн өмнө
103.212.117.151

erno bol ernohiilogch hvn ali 1 taliig barih bish nam bus boljiij buyu nam bus baih yatoi tegeidch AH nam tarsan butarsan ni eronhiilogchid ogt hamaagvi eniig erdened hel harin 1 namiin daranguilal bas ulas eh orniig buruu tiish hotolj baigaa bol tvvniig zasaj zalaruulah ni eronhiilogchiin erh hiih ystoi zvil erno bol hvrel svhiin zasgiin gazar oligtoi dorwitoi ajilj chadsangvie vnendee bol koronoog awtobus awtobusaar ni hujaag zoojiij hvrelsvh koronoog ene ulsad zooson hujaa naraas ni orj irsen bas deeree suudlaa olohgvi bas bagaar ajilah chadwargvi bas erh medel hudalch huuran meheleltiin vvr uurhai luiwariin gol ezen shudarga ys yrij hudlaa poporsoor baigaad argaa barhaaraa saidiin suudalaas zugtaad alga bolson odoo uls tor niigemiig businuulah gj baigaa bol taraagaad ogt namgvi shudarga hen ajilj hen ene uls eh oronii toloo ym hiij chadna ter hvn ni shudargaar ajilj dewshij uls eh oronoo hogjvvleh heregtei bna erno bol heterhii ih namchirahsanaas bolj onoodoriin zvild hvrj bna heterhii nam hooh bish ene uls eh orond hen ym hiij chadna ter ni tord zvtgeh ystoi

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.119

Ман - г тараахад буруудаад байх юу байдгийн тараах нь зөв энэ уих - л ч ялгаагүй тарьал таарна дан хулгөйчдаар дүүрчихсэн ийм засаг байсан цагт монгол улс хөгжихгүй юм байна гэдгийг л ойлгож байна

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.119

Ман - г тараах нь зөв хулгайч даар дүүрсэн уих - л ч тэр тарвал иаарна

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.119

Ман - г тараах нь зөв хулгайч даар дүүрсэн уих - л ч тэр тарвал иаарна

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.20

Баттулгаас ийм санаа гарахгүйээ. З.энхболдын санаа. Зи бхйгаа газар хэзээч олигтой юм болохгүй.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.20

Баттулгаас ийм санаа гарахгүйээ. З.энхболдын санаа. Зи бхйгаа газар хэзээч олигтой юм болохгүй.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.242

Хулгайч, луйварчид эрүүгийн хэрэгтнүүдийн нам тарах ёстой.Аль эрт тараах ёстой байсан юм. Ерөнхийлөгч зоригтой зөв алхам хийлээ, талархаж байна.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.104

Монгол ялна гээд л давхиад байсан. энэ нөхөр одоо Монголыг Тарааж бутаргах ажлыг л хийж байна даа.Уул нь Монгол Улсын Ерөнхийлөгч эвийг эрхэмлэж ажиллах ёстой биз дээ. Арай дэндэж байна аа, энэ чинь.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.97

Монгол улсын Ерөнхийлөгчид нам татан буулгах эрх байхгүй нам бол үзэл санаа нэгтэй хүмүүсийн нэгдэл юм. Иргэдийн тэр эрхэд халдах эрх энэ хүнд БАЙХГҮЙ ШҮҮ...

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.97

Болиоч дээ ажлаа мэддэггүй юмуу. Эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой хүн ингэж болохгүй

иргэн
3 жилийн өмнө
64.119.18.211

Энэ байдал ерөнхийлөгчийг парламентаас сонгох болсныг л батлаж байна.

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.198

Бүр амар юм даа. Эвлэрэхгүй байгаа АН -ыг цэгцэлсэн дээрээ. Хийх ажилгүй болоо юу

Бибиби
3 жилийн өмнө
103.229.123.128

ХАХА МАН ТЭГЭЭД ТАРЛАА ЮУ? ЖЭНКО ЭНЭ УЛСЫГ ХООСРУУЛСАН ОРОСЫН МАФИЙН МӨНГӨ УГААСАН, ТӨМӨР ЗАМ БАРИНА БАРИХГҮЙ ГЭЖ БАНТАН ХУТГАЖ АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАВЬШСАН, ШАМШИГДУУЛСАН, ӨӨРИЙНХ НЬ ХЭРГИЙГ ИЛЭРЛҮҮЛЭЭД БАЙСАН СЭТГҮҮЛЧИЙН АМИЙГ ЗАХИАЛГАТАЙГААР БҮРЛЭГЭСЭН. ХҮРЭЛСҮХТЭЙ НИЙЛЖ УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧ НАРАА ШҮҮХЭЭР ДАМЖУУЛЖ НАМНАСАН! ХҮРЭЛСҮХ ЖЭНКО ХОЁР ХОЁУУЛАА ОГЦОР!!! ЗАЙЛ

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.250

Ene uuriiguu yamar huch chadaltai geed bodtson medertsen har mal ve ain?! Uurihuu namiig suutgesen odoo nuguu namaa suitgmeer baigaa yumuuu dainiig huseed baigaa yumuu esvel?! Muu hulgaich luivarchin jonhuu

Солиорол
3 жилийн өмнө
64.119.22.214

АН-ыг хагаралдуулж будаа болгосон. Одоо бүр галзуу хүн шиг болж. Боловсролгүй, хулхи, худалч хүн Ерөнхийлөгчөөр сонгосондоо харамсаад ч барахгүй

Монгол хүү
3 жилийн өмнө
103.229.122.59

Зикагын хийсэн ажил байхаа хө. Зөвлөх нь биз дээ. Хорлонтой золиг шүү дээ хө

Баттөр
3 жилийн өмнө
202.21.101.86

Энэ хүн дураараа тараадаг юм ерөөсөө байхгүй хууль зүй баихгүи

Зочин
3 жилийн өмнө
76.175.52.36

Зориуд ингэж бна энэ хүн 4 н жил тувт эвдрэлцүүлэх ажил хийлээ мөнгө т тараа мөнгө тaраа гээд бдаг нь өөрөө бүх юмыг мөнгө луйвар муйхраар шийддэг болохоор өөртэйгээ ижил санаж иргэдийг худалдан авч адын санаагаа гүйцэлдүүлэх бодлого өөрийн намаа тараагаад өрөөлийн нам тарааж дахин ерөнхийлөгч болж хаан суух санаатай их хүссэн хүнээр төр бүү бариул гэж их эзний хэлсэн үг үнэн аж

Хайр
3 жилийн өмнө
103.212.116.114

Заа болио хамаа чи юү юүм бээ. Нүүрэндээ л анхаарал тавий биздээ энэ4 жилд пизда чинь Осороогоос дор нэр хүндтээ шаасан

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.86

https://fb.watch/4Zvpc6J0Ex/

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.