СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-19

LIVE: Хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4-р бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакинд хамруулж эхэлсэн. Тэгвэл нийт 6800 иргэнийг синофарм вакцины нэгдүгээр тунд хамруулсан байна.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, . Эрүүл мэндийн сайдын 203 дугаар тушаалын дагуу хавьтлын тандалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг бүрэн хариуцахаар шийдвэр гарсны дагуу бэлтгэл ажлыг хангажээ.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 14 сургуульд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины хоёрдугаар тун хийгдэж эхэлсэн байна.

Тус вакцины цэгт 60 дээш насны ахмадууд нэг болон хоёр дахь тунг хийж байгаа бол цэрэг, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг вакцины хоёр дахь тунд хамруулж эхэлжээ.

Вероцелл вакцины хувьд хамгийн багадаа 28 хоногоос 12 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа хийлгэхэд дархлаа тогтолцоонд нөхөөлөхгүй гэж үзэж байгаа. Тус вакцины цэг нь өдөрт 600 тун вакциныг иргэдэд тарьж байгаа гэнэ. Тус цэгт зөвхөн Вероцелл вакцины хоёр дахь тунг хийж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.