СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Навальный үхвэл ОХУ-д хариуцлага хүлээлгэнэ гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний тэмцэгч, Кремлийг хурцаар шүүмжлэгч Алексей Навальный хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарлаад байгаа. Тэрээр гуравдугаар сарын 31-ний өдөр өлсгөлөн зарласнаас хойш 20 орчим хоног өнгөрөөд байна. Түүний биеийн байдал муудсан тул хувийн эмч нараа хорих газарт нэвтрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд эсэргүүцлээ ийнхүү илэрхийлсэн.

Тэгвэл Навальный энэ хэвээрээ өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл бөөрний дутагдалд орж, зүрх судасны үйл ажиллагаа нь зогсож болзошгүй гэж цусны шинжилгээгээр нь тогтоогджээ. Зарим эх сурвалжууд түүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа ба амьд явах цөөн хоног үлдсэн тухай ч бичиж байна.

Хэрэв . АНУ, Их Британи, Герман, Франц, Европын холбоо Навальныйгийн үхлийн шалтгаан ОХУ-ын эрх баригчид байх болно хэмээн анхааруулсан байна.

Навальныйгийн эмч нар хэрэв ойрын өдрүүдэд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй бол удахгүй амь нас нь аюулд орохыг анхааруулсан юм. Навальный өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хоригдож байгаа. Түүний нуруу, хөлний мэдрэлийг нэн даруй эмчлэх шаардлагатай гэж мэдэгдсэн.

Их Британид сууж байгаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Навальный олны анхаарлыг татахыг зорьж байгаа ба хорих газарт нас барах боломжгүй” хэмээжээ.

Москвагаас 100 км зайтай Покров тосгонд байдаг хорих ангид Навальныйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг шаардсан улс орнуудын тоо ням гарагийн байдлаар нэмэгдсэн байна. Өнөөдөр Европын холбооны удирдагчид Навальныйд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, нэн даруй хувийн эмч нарыг нь хорих газарт нэвтрүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас шаардах гэж байна.

Мөн түүнийг дэмжигчид лхагва гарагт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Навальный өнгөрсөн намар Новичокт хордож, таван сарын турш Герман улсад эмчлүүлж байгаад энэ оны эхэнд эх орондоо ирсэн даруйдаа баривчлагдсан юм. Ерөнхийлөгч Путиныг уг хэрэгт буруутгаж байгаа ч Кремль энэ асуудалд холбогдолгүй хэмээн байр сууриа хамгаалсаар байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.