УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, Үндсэн хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан билээ.
Уг асуудалтай холбоотойгоор ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гарагт болж, дүнгээ гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Нэргүй "Цэц шийдвэрээ УИХ-д илгээлээ. ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлж, олон нийтийн хүртээл болгохоор шилжүүллээ. Дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжиллаа" хэмээн мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.