Маргааш У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ асуудалтай холбогдуулж өнөөдөр УИХ-ын зарим гишүүдээс байр суурийг нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ер нь бол ЖДҮ-ийн асуудлыг анх УИХ-ын гишүүн болохдоо ярьж байсан. Ард иргэдээ ажил орлоготой болгохын төлөө ажиллах ёстой. Зөндөө төсөл манай аймгийнхан өргөн барьсан. Гэтэл төсөл хөтөлбөрийг дэмжээгүй.
Өнөөдөр 1 тэрбум төгрөгөөр хичнээн хүн ажил орлоготой байх байсан бол, ард нь хэдэн хүний амьдрал дээшлэх байсан бол. Засгийн газар үүнийг бодохгүй байна. Хариуцлага тооцохгүй гэж байна.
Хүний хоолыг гишүүд, сайд нартайгаа нийлж булаагаад авчихсан байна. Юуг нь өмөөрөх юм бэ.
Танхимаараа ард иргэдийнхээ мөнгийг хулгайлж идчихээд байхад юун засаг үлдээх вэ гэсэн юм