СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж үзлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, Үндсэн хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан.

Уг асуудалтай холбоотой ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, дүнгээ гаргалаа. Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.