Нийслэл хотод Чингэлтэй дүүргийн 51, Сүхбаатар дүүргийн 31, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль дээр ПСР шинжилгээний цэг ажиллаж байна. Шинжилгээ хийлгэх иргэд их, цэгүүд ачаалал ихтэй байгааг Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулиас сурвалжиллаа.
Шинжилгээний цэгүүдэд иргэд шөнө дүлээс эхлэн дугаарлаж байна. 08 цагт ирсэн хүн 11 цагийн байдлаар урдаа 100 хүнтэй байна хэмээн өгүүлэв. Цагдаагийн байгууллагаас дэг журмыг мөрдүүлж, зохицуулалтыг боломжийн хэмжээнд хийж байгаа ч урдуур дайрах хүн олон байгаа талаар иргэд гомдоллов. Харин эмнэлэгт зайлшгүй шалтгаанаар хэвтэх хүмүүс цаг авахгүйгээр шинжилгээ өгнө гэсэн шинэ журам үйлчилж байгаа учир урдаа орж байгаа талаар зарим нь ярьж байлаа.