СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрсөн ээж нь найман настай охиноо хулгайлах захиалга өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Франц улсын зүүн захын нутгаас найман настай Миа охиныг хулгайлсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт гарчээ. Хулгайлагдсан охиныг ээжийнх нь хамт амралтын өдрүүдэд Швейцарь улсаас олсон байна. Цагдаа нар охиныг хулгайлах захиалгыг төрсөн ээж нь өгсөн гэж сэжиглэн, баривчлан саатуулжээ.

Франц улсын прокурор Франсуа Перайны хэлснээр охиныг Швейцарийн нутаг дэвсгэрт, хилийн ойролцоох Сэнт Круа тосгоны ажиллахаа болиод удсан үйлдвэрийн барилгаас олсон бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэжээ. Швейцарийн цагдаа нар охины ээж Лола Монтемаггийг саатуулсан. .

Холбогдох албаныхан охиныг гурван эрэгтэй авч яван 20 минутын дараа ээжид нь хүлээлгэн өгсөн гэж мэдээлжээ. Энэ хооронд ямар нэг хүчирхийллийн шинж чанартай үйлдэл гарсан гэж үзэхгүй байна. Ням гарагт өгсөн мэдээллээр ээж нь охиноо аваад Швейцарь улс руу нэвтэрч эхний өдөр Эставаер ле Лак зочид буудалд хоносон байна. Дараагийн өдөр Неучател тосгонд хоног төөрүүлж, дараа нь орхигдсон үйлдвэрийн барилгад очжээ. Охиныг олсон даруйд эмээд нь буцааж хүргэсэн байна.

. Өнгөрсөн нэгдүгээр сард Лола Монтемагги нийгмээс ангид амьдрахыг хүссэн тул гэр бүлийн шүүх охины асран халамжлах эрхийг эмээд нь шилжүүлээд байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.