Сүүлийн 24 цагт нийт 1340 хүн коронавирусийн халдвар авчээ. Тэдгээрийн нэг нь зөөвөрлөгдсөн бол 119 нь орон нутгаас илэрчээ. Үлдсэн нь Улаанбаатар хотоос илэрсэн байна. Халдварын улмаас гурван хүн нас баржээ.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн дотор 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1339 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын доо 21425 болж байна.
Эмнэлэгт 3202 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 2054 хүн хөнгөн хэлбэрийн оноштой. Хүндэвтэр хүн 860, хүнд 231, маш хүнд оноштой 57 хүн байна. Сүүлийн долоо хоногт өдөр бүр нас баралт бүртгэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвараар 44 хүн нас бараад байна. Үүний 22 нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгджээ.
Иргэд өөрсдийгөө дур мэдэн, буруу эмчилснээр өвчнөө хүндрүүлж ирэх тохиолдол их байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Иргэд өвдсөн бол заавал аймаг, дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатайг мөн анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
haraal idsen MAN. 100 jilteigee dald oroosoi