СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-04-17

"Өргөө" амаржих газар коронавирусийн халдвартай таван эмэгтэй амаржжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Та “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод удаагүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Танай эмнэлэгт коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэй амаржаад байна вэ?

-. Мөн эмэгтэйчүүдийн тасагт халдвартай нь батлагдсан нэг хүн эмчлүүлээд гарсан. . Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа. Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлж байгаа эмч, сувилагч нарыг халдвар авахаас хэрхэн сэргийлж байна вэ?

-Халдвартай эхийг төрүүлж байх явцдаа халдвар авчих вий гэдэг нь эмч, эмнэлгийн ажилтан бидний хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Одоогийн байдлаар . Эмнэлгийн ажилчид онош нь батлагдсан өвчтөнөөс, эмнэлгийн орчинд гэхээсээ илүү гэр орноосоо, гадуур явж байгаад халдвар авчихсан байх вий гэдэг үүднээс бид дөрөвдүгээр сар гаргаад ажилчдаасаа хоёр үе шаттайгаар шинжилгээ авсан. . Ингээд дөрөвдүгээр сарын 12-нд хавьтлын судалгаа хийж, 277 эмч, эмнэлгийн ажилтнаас шинжилгээ авахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Эдгээр ажилтныг эмнэлэг рүү оруулаагүй. Тэгэхээр . Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг дотооддоо халдвар алдаагүй бөгөөд эмч халдвар авсан тохиолдол байхгүй.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлсэн эмч, сувилагчдыг тусгаарлаж байгаа юу. Халдвар авах, мөн тараахаас хэрхэн сэргийлж ажиллаж байна вэ?

-Дээрх таван тохиолдолд халдвараас сэргийлэх дэглэмээ сайн баримталж, эхчүүдийг амаржуулсан. . ХӨСҮТ-ийн 20 гаруй эх амаржуулсан туршлагыг судалсан. . Гэхдээ халдварын тохиолдол ихсэж, нөхцөл байдал өөр боллоо.  Тиймээс бид ковидтой жирэмсэн эхчүүдийг төрүүлэх 10 ор бэлтгэж байна. Халдвар авсан олон хүн төрөх тохиолдолд багаар ажиллуулах зохион байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, .

-Халдвартай эхчүүдийг төрүүлснийхээ дараа ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа юу?

-. "Ковид-19"-ийн халдвартай эхчүүдийн биеийн байдал нь хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдах боломжтойг нь гэрт нь гаргасан. Хэрэв гэртээ тусгаарлагдах боломжгүй бол Яармагийн 300 ортой эмнэлэгт хүргэж байна. ЭМЯ болон НЭМГ, ХӨСҮТ-өөс байнга мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, удирдлага болгон ажиллаж байгаа. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай уялдуулж шийдэх олон асуудал урган гарч байна. Цаашид шинээр үүсэж буй нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам хичээж ажиллах шаардлага эмч, эмнэлгийн ажилтан бид бүхний өмнө тулгарч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.