Эрүүл мэндийн яамны коронавирусийн ээлжит мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 983 хүн шинээр халдвар авч, дөрвөн хүн нас барлаа. Нас барсан дөрвөн иргэний нэг нь уржигдар, хоёр нь өчигдөр Ковидтой нь оношлогдон, нас баржээ. Харин 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Одоо эмнэлэгт 3131 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна.