Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч хувиарлалаа.
Сovid-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчил төрөгч өтгөрүүлэгчийг өгсөн юм.
Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ширхэг байсан бөгөөд 111 ширхэгээр ийнхүү нэмэгдүүлж байна. Covid-19 өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.