АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай өнөөдөр буюу баасан гарагт уулзах гэж байна. Ойрын өдрүүдэд Тайваний асуудлаас болж Хятад, Америк улсуудын харилцаа хурцадмал байдалд шилжсэн. Байден энэ удаагийн уулзалтаараа дамжуулан Хятадад сануулга өгнө гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Байден сонгогдсоноос хойш Зүүн Азийн бүсэд хэрэгжүүлэх гадаад бодлогоо шинээр тодорхойлохыг оролдож байгаа. Япон, Америк улсууд Тайваньд Хятадын Засгийн газар хүч түрэмгийлэх нь нэмэгдэж байгаагийн эсрэг ижил байр суурьтай байгааг энэ удаагийн уулзалт харуулна.
Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Цагаан ордонд Цагаан ордон шинэ Ерөнхийлөгчтэй болсноос хойш ирж буй анхны гадны улс орны удирдагч бөгөөд Байден ч мөн анхны зочноо угтан авах гэж байна. Хоёр улсын төр засгийн тэргүүнүүд Хятад-Тайваний асуудлаас гадна коронавируст цар тахал, Умард Солонгос, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, дэлхийн цаг уурын хямрал, технологийн бодлого зэрэг өргөн хүрээтэй санал солилцохоор төлөвлөжээ.
Мөн Суга Байденаас гадна дэд Ерөнхийлөгч Камала Харристай тусдаа уулзах юм байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.