Он гарсаар объектын гал түймрийн 3000 гаруй дуудлага ОБЕГ-т ирж, 700 гаруй хүний амь насыг авран хамгаалсан байна. Хүйтний улирал эхэлсэн холбогдуулан эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, халаагуур хэрэглэх, үнс, нурмаа ил задгай асганаас болж объектын гал түймрийн дуудлага нэмэгдэх болжээ.
ОБЕГ-аас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт үлдэхээхгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм
Энэ оны байдлаар 68 иргэн гал түймрийн улмаас амь насаа алдаж, 32 иргэн түлэгдсэн бөгөөд 19 хүүхэд галд өртөж, нас барсан гэх харамсалтай хэрэг гарсан байна. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 26-нд Өмнөговь аймагт ахуйн гал түймрийн улмаас хоёр өндөр настан амь насаа алджээ.
ОБЕГ-аас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт үлдэхээхгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм. Учир нь хүүхэд цахилгаан халаагуурыг буруу, зөв ашиглах, гал түлэх гэж байгаад галд өртөж, амь насаа алдаж байгаа учраас эцэг, эхчүүд үүн дээр онцгойлон анхаарахыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Ц.Нямбаяр дурдсан юм.
Гал гараад байгаа шалтгаан нөхцөлийн хувьд пийшин зуухны аюулгүй байдал, үнс нурмаа ил задгай асгах, цахилгаан хэрэгслийг буруу ашигласны улмаас болж байгаа гэдгийг албаны хүн дурдлаа.
Илүү дэлгэрэнгүйг доорх видеоноос үзээрэй.