Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 14.00 цагт хэлэлцэн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.
Тус дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгийн мансуурсан, 5.4-4.1 дэх хэсэгт заасан "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон", 6.20-7-гийн "Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн" гэх үндэслэлээр шийтгэл ногдуулахаар дээрх шүүхэд хэргийн материалыг шилжүүлсэн юм.
Уг зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурлыг өнгөрсөн даваа гарагт хийхээр товлосон боловч Т.Дэлгэрмөрөн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар хойшлуулсан билээ.
Түүний эхнэртэйгээ маргалдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр цацагдаж, гэр бүлийн хүн болох Т.Ананда нь "Гэр бүлийн хүчирхийлэлд олон удаа өртөж, тэсэж, тэвчиж ирлээ" хэмээн бичиж байв. Цагдаагийнхан дээрх бичлэгийн дагуу Т.Дэлгэрмөрөнг шалгах явцдаа мансууруулах бодис хэрэглэснийг тогтоосон юм. Улмаар зөрчлийн хэрэг нээн шалгасан бөгөөд шүүхээс Т.Дэлгэрмөрөнг 750.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Уг нь 50 хоногийн хугацаагаар баривчлахаар болсон ч насанд хүрээгүй 14 настай охинтой, ганц бие эцэг учраас уг шийтгэлийг өөрчлөн нэг хоногийг 15000 төгрөгөөр тооцож ийнхүү торгохоор болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөртөө л гомд.өөрийгөө хүмүүжүүл.садист
deerees hoosh ene huuhnees bolj ukh hohirch bna daa.zabaan huuhen umaa.yajingej chadaj bainaa.
Okhin ni avarlaa daa barivchlakh estoi baisan yum