СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден Владимир Путинтай уулзахыг хүслээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын арми Украйны хилийн ойролцоо төвлөрч байгаа тухай мэдээлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар холбогдсон байна. Утсаар ярихдаа Байден Путинд хандан гурав дагч оронд дээд хэмжээний уулзалт хийх санал тавьжээ.

Крымыг нэгтгэсний дараа ОХУ-ын цэрэг армийн хүчин анх удаа өргөн цар хүрээтэйгээр Украйны хилийн ойролцоо бүсэд цугласан. Хэрэв Байден, Путин нар уулзахаар болбол 2018 онд Финляндын нийслэл Хельсинки хотод болсон Дональд Трамп, Владимир Путины нарын дээд хэмжээний уулзалтаас хойш Орос-Америкийн төрийн тэргүүнүүд анх удаа нүүр тулан уулзах юм.

Украйны талаас хилийн ойролцоо ОХУ-ын 80,000 гаруй цэрэг нэгдсэн гэдгийг хэлсэн. НАТО-ын зүгээс хүч түрэмгийлэн дайрах үйлдэл гарч болзошгүй хэмээн ихээхэн сэрэмжилж байгаагаа илэрхийлсэн. Харин юм. Өөрөөр хэлбэл Оросын цэргийн байгууламж бол дотоод асуудал болохоос гадны улс орнууд хөндлөнгөөс оролцох асуудал биш гэлээ.

Байден Ерөнхийлөгч болсноос хойш хоёр дахь удаагаа Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь энэ юм. Зарим судлаачид Кремль зэвсэгт хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж байгааг харуулах нь Оросын ашиг сонирхлыг үгүйсгэж болохгүй гэдгийг Байдены Засгийн газарт сануулж буй үйлдэл гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.