Панамын далбаатай Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч аварга том хөлөг онгоц Египетийн худалдаа наймааны гол гарц Суэцийн сувагт долоо хоног хөндөлдөж гацсан хугацаанд ачаа бараа тээвэрлэлт бүрэн зогссон. Хөлгийг хөдөлгөж гарцыг нээсэн боловч Египетийн эрх баригчид саатуулаад байна.
Эвер Гивен усан онгоцыг Японы Шой Кисен Кайша компани эзэмшдэг. Египетийн Засгийн газар тус компаниас нөхөн төлбөр болох 900 сая ам.долларыг шаардсан байна. Энэ нь суваг хаалттай байсан хугацаанд учирсан эдийн засгийн алдагдал бөгөөд аврах ажил, тээвэр зуучлалд гарсан зардлын хэмжээ гэж Египетийн төрийн мэдлийн Аль Ахрам мэдээллийн сувгаар дамжуулжээ.
Японы Шой Кисен Кайша компанийн зүгээс даатгалын компаниуд болон хуульч өмгөөлөгчид уг асуудал дээр ажиллаж байгаа гэдгээс өөр тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эвер Гивен UK Club даатгалын компанитай хамтарч ажилладаг. Тус компани нэхэмжлэл хүлээж авсан гэдгээ мэдэгдсэн. Гуравдугаар сарын 23-аас гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл Суэцийн суваг боогдсоноор 400 орчим ачаа тээврийн хөлөг онгоц гацсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.