Хүнсний гол нэрийн бараанд үнийн хөөрөгдөл, дамлан худалдаалах, үгсэн хуйвалдахаас сэргийлж ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байгаа гэнэ. Үүнд:
Хяналт шалгалтын үеэр дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.
“Хүчит Шонхор” ХХК нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул тул өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувиар торгохоор болжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг хориглодог бөгөөд хуулийн,
7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
7.1.1. Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах
7.1.2. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох
7.1.3. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй.
Түүнчлэн ШӨХТГ-аас импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь тээвэрчидтэй холбоотой тул уг асуудалд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүчит шонхор болон махны ченжүүд мах