Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет Эдинбургийн гүн ханхүү Филипийг таалал төгссөнөөс хойш дөрөв хоногийн дараа албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна.
Хатан хаан Парламентын дээд танхим болох лордуудын танхимд эзэн хааны гэр бүлийг төлөөлөн сууж байсан Өрль Пийлийг албан ёсоор үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээнд оролцжээ. Өрль Пийл өнгөрсөн жил үүргээ хүлээлгэж өгөхөөр болсноо мэдэгдэж, ханхүү Филипийг таалал төгсөхөөс долоо хоногийн өмнө түүний ажлыг дотоодын сөрөг тагнуулын байгууллага MI5-ыг удирдаж байсан Эндрю Паркер хүлээж аваад байсан юм. Хатан хааны оролцсон арга хэмжээ Виндсор шилтгээнд зохион байгуулагджээ.
Филиптэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээг энэ бямба гарагт хийх ба хатан хааны гэр бүл хоёр долоо хоногийн хугацаанд гашуудал зарлаад байгаа юм.
Хатан хаан 73 жил ханилсан эр нөхрөө алдсан нь түүний амьдралд нөхөж баршгүй хоосон зай орон зай үлдээсэн гэдгийг дамжуулсан. Бямба гарагт болох оршуулга Британийн цагаар 15:00 цагт эхэлнэ. Цар тахлын улмаас оршуулгыг цөөн тооны зочдын хүрээнд зохион байгуулна. Хатан хаан тусдаа явах ч гэр бүлийнхэн нь Филипийн шарилыг дагаж алхах юм байна. Тэд бүгд амны хаалт зүүж зай барих тул сүмийн ёслолд 30 хүн оролцуулахаар төлөвлөжээ. Харри өвөөгийнхөө оршуулганд ирж оролцох боловч түүний эхнэр Меган Мэркл бие давхар тул эмч нарын зөвлөгөөг дагаж Калифорниад үлдэх юм байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Live.mn Битгий худлаа бичээд байна. ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН нөхрийнхөө оршуулга хүртэл 8 хоног ямар ч олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй гэж Хатан Хааны ордноос мэдэгдсэн.
Мэдээ орчуулж тавих гэж байвал, зөв тавь.