Иргэн Б.С нь нэр бүхий УИХ-ын гишүүнийг бэлгийн дарамт үзүүлсэн талаар олон нийтэд мэдээлсэн. Үүнийг дагаад охид эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн А-тай холбоотой бэлгийн хүчирхийллийн олон жишээ дэлгэж байгаа билээ.
Уг асуудлаар ХЭҮК-оос хөндлөнгийн хяналт тавьж эхэлжээ. Мөн уг асуудалд нэр холбогдож буй УИХ-ын гишүүн А-г албан ёсны тайлбар өгөхийг зөвлөж байгаа аж.
Ер нь бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн 71 хувь нь үүнийгээ илчилдэггүй. Үүүнээс үүдэн хүчирхийлэгчдэд хариуцлага тооцохгүйн дээр хүчирхийллийг улам өөгшүүлдэг байна. Иймд хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг ХЭҮК-т мэдээлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж байхыг уриалж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
1000 гаран гэх шиг, үнэмшихэд бэрх л юм байна. Хүний нэрийг гутаах зорилготой байж болно. Энэ хүүхэн ч гэсэн хаа саагүй дэмий тэнэж айлгүйтэж, юманд өртөж явдаг юм биш үү. Өнөө үед эрсдэлтэй газраар явах, эрсдэлд өртөхөөсөө хүн өөрөө сэргийлж явах хэрэгтэй шүү дээ. Зориудаар сэлгүүцэж шантаажлах өө хайж явдаг хүүхнүүд байдаг байж магадгүй.