СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-14

Л.Баттөр: Энэ хөл хорио дуусах үед нас баралт огцом нэмэгдэх эрсдэл үүсээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож, коронавирусийн халдварын нөхцөл байдал болон сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ХӨСҮТ болон мэргэжлийн байгууллагаас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох нь үр дүнтэй гэсэн мэдээлэл өгснөөс болж иргэдийн дунд дахин 28 хоног хөл хорих гэж байна гэсэн шүүмжлэл өрнөж эхэллээ. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

-Анхнаасаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн байр суурь 28 хоног байсан. Учир нь энэ өвчний хоёр нууц хугацааны турш Бүх нийтийн бэлэн байдал зарлах санал гаргаж байсан. Нөхцөл байдал дээрдэхгүй, тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн ойрын хавьтал болж, . Магадгүй энэ хөл хорио дуусах үед нас баралт огцом нэмэгдэх эрсдэл бий. Тиймээс ард иргэдээ үүссэн нөхцөл байдлыг шууд хэлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Хэрвээ хөл хорионы төгсгөлд өдөрт илрэх халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл бид дараа, дараагийн арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.

-Өнөөдрийн илэрч байгаа 1220 гэдэг тоо хатуу хөл хорио тавигдахаас өмнөх нөхцөл байдлын тоо юу, эсвэл хөл хорио тогтоосон ч ийм өндөр байгаад байна уу?

-Халдварын нууц үе 4-5 хоног гэхээр хөл хорио тогтоохоос өмнө ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрэх мөн шинжилгээгээр онош батлагдаж байна.

Хөл хорионы үед бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан хэдий ч гэр бүлийн хүрээнд халдвар дамжих үйл явц үргэлжилж байгаа. Магадгүй нууц үедээ байсан бол одоо халдвар тарааж байх боломжтой. 

-Хятадын Синофарм вакцины хоёр дахь тунг хийлгэх цаад хугацааг 56 хоног болж сунгасан. Энэ нь дархлаа тогтоцод ямархуу байдлаар нөлөөлөх вэ?

. Вакцинуудыг дэлхий дахинд судлаад, тодорхойлоод явж байгаа юм. Судалгаагаар тогтоосон дархлаа тогтох хугацаанд вакцинуудыг хийж байгаа учир вакцины тунгуудын хоорондын зай холдлоо гэж санаа зовох хэрэггүй.

-Халдвар аваад эмнэлгийн тусламж авч чадаагүй 20 настай залуу нас барсан шүү дээ. Энэ залуу вакцин хийлгээд нас барсан уу, эсвэл өөр шалтгаантай байсан уу. Ер нь гэртээ хүндэрч байгаа хүмүүсийг яаж зохицуулж, ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх зохимжгүй юм. . Үүний нөлөө байсан уу, үгүй юү гэдгийг бид тодорхой хугацааны дараа бүрэн гүйцэд тодруулах болно.

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд НЭМГ дүүрэг, өрхийн эмгнэлгээр дамжуулан байнгын хяналтад байгаа. Эдгээр өрхийн эмч нарын зөвлөгөөний дагуу эмчилгээ үйлчилгээг хийх ёстой. Гэрийн тусгаарлалтад өчигдрийн байдлаар нийт 31872 хүн тусгаарлагдаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.