СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Johnson & Johnson-ы вакцины хэрэглээг түр зогсоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Johnson & Johnson фирмийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакциныг АНУ, Өмнөд Африк болон Европын холбоо дархлаажуулалтад ашиглаж байсан боловч цусны бүлэгнэл үүсгэж байгаа тохиолдлууд гарсан тул хэрэглэхээ түр зогсоогоод байна.

АНУ-ын хүнс, эм бэлдмэлийн газраас тус вакцины 6,8 сая тун тарисны дараа цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол илэрсэн гэжээ. Энэ нь АстраЗенека фирмийн үйлдвэрлэсэн вакцинтай ижил төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдол болж байна.

Европын Холбооны гишүүн улс орнууд энэ долоо хоногт Johnson & Johnson фирмийн вакциныг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад ашиглаж эхэлсэн боловч цус бүлэгнэсэн тохиолдлууд бүртгэгдсэний дараа зогсоолоо. .

Цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол 18-48 насны эмэгтэйчүүд байгаа юм. Тэдэнд вакцин хийлгэснээс хойш 6-13 хоногийн дараа хариу урвал болох цусны бүлэгнэл илэрчээ. 31 сая гаруй иргэн коронавирусийн халдвар авч, 562,000 иргэн нас бараад байгаа АНУ тус фирмийн вакцины аюулгүй байдлыг баталгаажуулах хүртэл холбооны, төрийн мэдлийн болон хувийн байгууллагууд хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Johnson & Johnson нь АНУ-ын эрүүл мэндийн тусламж, тоног төхөөрөмжийн компани боловч коронавирусийн эсрэг вакцины хөгжүүлэлтийн ихэнх явцыг Бельги улсад гүйцэтгэжээ. .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.