СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-14

LIVE: Өнөөдрөөс хөл хориог чангаруулж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Өнөөдрөөс хөл хориог чангаруулж эхэллээ. Хөл хориог чангаруулж 06:00-08:00, 16:00-18:00 цагаас бусад цагуудад явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. 

Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд багагүй зөрчил гаргаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа. 

Цагдаагийн ахмад Г.Отгонтамир: 

-Шинэ журмаар төрийн албан хаагчид өглөө 08.30 цагт ажилдаа ирсэн байх ёстой. Орой 17-19 цагт тарна. Энэ журамтай сайн танилцаагүй гэдгээр өглөө бага зэрэг үл ойлголцол гарсан ч бид саадгүй нэвтрүүлсэн. 

Иргэдийн хувьд уг автомашин нь явах зөвшөөрөлтэй боловч танил найз нөхдөөрөө жолоо бариулж, бусдыг эрсдэлтэй байдалд хүргэж байгаа тохиолдол нийтлэг байна. Мөн, нийтэл нэг зөрчил нь ажлын тодорхойлолт нь стандарт бус, гарын үсэггүй, эсвэл тамгагүй, ажилчдын нэрийг хоосон үлдээж, олон тоогоор хэвлэсэн, бусдад дамжуулсан зөрчил байна. Энэ бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл. Хуурамч бичиг баримт үйлдвэл шүүх шийдэх хүртэл заалттай. 

Байгууллагын машинаар энгийн иргэд зорчиж, ажил хөөцөлдөөд явж байгаа зөрчил байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zoloo
3 жилийн өмнө
64.119.24.83

zahuudiig haah heregtei irgediig oiroltsoo delguuruudiig hunseer ni sn hangaj zah oruulahgui bolgoh ni zuv une nemuulehgui zah orjn bas ene uuren holboonii salbaruudiig mun adil haah heregtei mash ih hun orj bn

МАНы бөгс долоодоггүй иргэд
3 жилийн өмнө
66.181.161.23

Энэ хөл хорио гээч хошин шогоо одоо болио МАНы мангаруудаа... Тэвчихгү шүү, тэсрэхэд бэлэн шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.