Хонконгийн хамгийн нэр хүндтэй ардчиллын төлөөх идэвхтнүүдийн нэг Жошуа Вонг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулж, нүүрний хаалтын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр дөрвөн сарын хорих ял сонсжээ.
Тэрээр бусад 46 хүний хамт Хятадын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу яллагдагчаар татагдсан юм. Вонг одоо хууль бус цугларалт зохион байгуулсан хэргээр 13.5 сарын ял эдэлж байгаа бөгөөд түүний хоригдох хугацаан дээр дахиад дөрвөн сар нэмэгдэх юм.
24 настай Жошуй Вонг 2019 оны 10 дугаар сард Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж байх үеэр хууль бус жагсаалд оролцон, нүүрээ халхалсан гэх хоёр хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Хонконгийн удирдагч Кэрри Лам 2019 оны 10 дугаар сард нүүрний хаалтын эсрэг хуулийг баталжээ. Ардчиллыг дэмжигч олон тэмцэгч өөрсдийгөө хэн болохыг албаныхнаас нуухын тулд баг зүүж, нүүрээ халхалж байсан юм. Гэвч шинэ хуулийн дагуу, хууль ёсны болон хууль бус цугларалтын үеэр нүүрээ халхлах нь хууль бус болсон бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон иргэд дээд тал нь нэг жил шоронд хоригдож, 25 мянган хонконг долларын торгууль төлөх шаардлагатай болжээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.