Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг Монголбанкнаас анхаарууллаа.
Хэрэв зориулалтын бусаар ашигласан зөрчлийг илрүүлбэл зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно гэв.
Зээл олгохтой холбоотой аливаа санал, гомдол, хүсэлт мэдээллийг доорх утсаар хүлээн авах юм байна.
Монголбанк: 11-310081
Хаан банк: 1800-1917
Төрийн банк: 1800-1881
Голомт банк: 1800-1646
Худалдаа хөгжлийн банк: 1900-1977
Хас банк: 1800-1888
Капитрон банк: 1800-2020
Тээвэр хөгжлийн банк: 77169999
Кредит банк: 1800-1808
Богд банк: 75771199
Мэдэгдлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.