СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-04-13

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалтад ҮАГ-аас шалгалт оруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Үндэсний Аудитын газраас “Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” сэдэвт аудитад ажиллах хууль, эрх зүйн болон санхүүгийн шинжээчийг сонгон шалгаруулах зарлалаа өнөөдөр олон нийтэд нээлттэй зарлалаа.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтад “Риотинто” ХК-ийн оруулсан хөрөнгө оруулалт хэр үр нөлөөтэй, бодитой байсныг албан ёсоор тогтоох ажлыг эхлүүлэх аж.

“Риотинто” ХК хөрөнгө оруулалтын зардлаа хуурамчаар өгсөн нэмэгдүүлэхийн тулд үр ашиггүй худалдан авалт, хэт хөөсрүүлсэн зардлууд ихээр гаргадаг хэмээн монголчууд шүүмжилдэг боловч албан ёсны шалгалт оруулж, хөрөнгө оруулалт үнэхээр бодитой байсан уу үгүй юу гэдгийг өмнө тогтоож байгаагүй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.