Нийслэлийн есөн дүүрэгт дархлаажуулалтын есөн цэг ажиллаж байна. Тус цэгүүдээр 60-аас дээш насны, зорилтот бүлгийн ахмадуудыг өчигдрөөс хамруулж эхлээд байгаа юм.
Зорилтот бүлэг гэдэгт архаг хууч өвчтэй, хэвтэрт байдаг, эсвэл асаргаанд байдаг ахмадууд багтана. Зорилтот бүлгийн ахмадууд руу хорооны өрхийн эмнэлгээс утасдан, тусгай автобусаар авчран хамруулж байна. "Хэрэв тань руу болон таны ойр дотны хүн рүү өрхийн эмнэлгээс утасдаагүй бол дархлаажуулалтад хамрагдахгүй" гэдгийг ЭМЯ-ны мэдээллийн цагаар өнөөдөр дахин тодотголоо.
Харин, орон нутаг руу хүндэтгэх шалтгаанаар зорчих иргэд СХД-ийн Таван шарын "Номин" агуулах, Буянт-Ухаа спорт цогцолбор болон БЗД-ийн 8-р хороо, Баянзүрхийн авто оношилгооны төвд ПСР шинжилгээ өгөөрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.