Завхан аймгийн Улиастай суманд 4 сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн дөрвөн иргэнээс өчигдөр /2021.04.12/түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван иргэний хариу "эeрэг" гарчээ.
Тэдгээрийн нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчсөн байна. Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж Улиастай суманд гурав хоногийн турш тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ.
Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 16-д н халдвар гарч таван аймаг нь халдварыг зогсоосон байдалтай байгаа ч Завхан аймагт ийнхүү дахин халдвар бүртгэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.