БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах Нарт хотхон орон сууцны хорооллын гадна байрлах цэвэр усны гол шугам задарснаас болж, тус хотхоны оршин суугчид аюултай нөхцөлд амьдарч байна. Учир нь их хэмжээний ус тогтсоны улмаас цахилгааны ТП рүү ус орох эрсдэл үүсжээ.
Тус хотхон ашиглалтад орсон цагаас жил болгон 2-3 удаа цэвэр усны шугам задардгаас болж, Нарантуул-Өгөөмөр захыг холбосон төв замын ажил хийгдэлгүй иргэд шороо, тоостой орчинд амьдардаг байна.
Тус хотхоны СӨХ-ний дарга Отгонжаргал: Энэ шугам бол 1959 онд баригдсан. Улаанбаатар хотын иргэдийн 40 орчим хувийг цэвэр усаар хангадаг дөрвөн гол шугамын нэг. Жил болгон уг шугам хоолой задардаг. Задрах бүрд холбогдох газраас ирж, түр зуур аргалчхаад явдаг. Энэ шугам сүлжээг бүрэн солихоос нааш энэ замд засмал зам тавих боломжгүй гэсэн. Нарантуул-Өгөөмөр захыг холбосон зам учир автомашины хөдөлгөөн ихтэй үүнээс болж, тоосжилт үүссэний улмаас иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Миний хувьд оршин суугч нартайгаа хамтран холбогдох бүх газар, албан тушаалтанд бичиг өгсөн ч энэ шугам сүлжээг засахаас нааш зам тавих, тохижилт хийх боломжгүй гэсэн хариулт өгдөг. Энэ шугам эвдрэх юм бол Улаанбаатар хотын иргэд 7-10 хоног ундны усгүй болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
irged n bainga gomdol gargaj yriad ch toodgui tur zasagt bnda. bugd toggui bolson hoino l ireh bhda.
ene lalriiin dalangaaa ynzlaaachee odo boroonii uliral ehllee bas l us nuur diildehgu
Yaraltai yanzlahgui bol gal garah, tsaashlaad undnii us tasrah geh met asuudluud uuseh ni ee.
Хүний нүд хуурсан юм хийхээ больмоор юм.
Хүний нүд хуурсан юм хийхээ больмоор юм.
Nuguu saihan saranchimeg biluu avgai ysan songuuliar sur duliantai garch ireel odoo ard irgedee martsan ene zam jiliin jild iimel bna songoogdson gishuud horoon dargana yuch hiidgui toirgoos garsan gishuun avgai irj harnuu
Yamar malnuud ni gaitai saran hen ch bilee teriig songood erguuteed yavdagiim be de Ter Enhbold chin uuniig l hamgiin ehend zasaj yanzkah estoi geed bsan naad avgaid sain helee
Ene 6 n talt gedeg kompani bas buruutai hvn amidrana orchin yamar baihuu zogsool yamar baih geed mash buruu tulwululttei barisan bas l hariutslaga yarih l heregtei
6 талт ххк барилга барьж компань бас буруутай шүү газар булан тохой л олдуул барилга барьчдаг
Ene asuudlaa shiidehgui bol 6n talt kompanid gomdol gargana shvv ene hawiig ter chigt ni awsan kompani zai zawsargui barilga barij bna