СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн удирдлага, Их дэлгүүрийн галын хэргүүд шүүхэд шилжжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газар нь мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг шуурхай шалгуулах арга хэмжээ авч байна.

2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Урьд оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5 хувиар өсөв. Тухайлбал,

-Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт нэгдүгээр сарын  25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.

-Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан үйлдэлтэй...” хэрэгт хоёрдугаар сарын 3-нд  яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

-Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй...” хэрэгт гуравдугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.