СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-11

Архангай аймагт коронавирусийн 14 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Коронавирусийн халдварын батлагдсан 66 тохиолдол сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт бүртгэгджээ. Үүнээс хамгийн олон буюу 14 тохиолдол нь Архангай аймагт, Төв аймагт 11, Говьсүмбэр аймагт 10, Сэлэнгэ аймагт 7, Хэнтий аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Ингэснээр Архангай аймагт коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 179, Төв аймагт 388, Сэлэнгэ аймагт 312, Өвөрхангай аймагт 167, Орхон аймагт 186, Дархан-Уул аймагт 194, Ховд аймагт 116, Сүхбаатар аймагт 67 тохиолдол бүртгэгдээд байна.

Орон нутагт коронавирусийн халдварын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, өөрсдийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг коронавирусийн халдвараас хамгаалахыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.