СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-04-10

З.Мэндбаяр: Хүүг минь дайрч, хөнөөчихөөд, бичиг баримтыг нь хулгайлж, хаяг тодорхойгүй болгож хэргийг хаах гэж оролдсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Манай редакц руу ууган хүүгээ согтуу жолоочийн гарт харамсалтайгаар алдсан иргэн З.Мэндбаяр гуай хандсан юм. Согтуугаар жолоо барьж, хурд хэтрүүлэн хүний амь нас хороосон эмэгтэй шүүх хурал дээр ирээгүйгээр барахгүй, “Дипломаа аваад ирнэ” хэмээн худал хэлж, хил даваад зугтжээ. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн хэргийг дахин мөрдөж, эхнээс нь дахин шалгуулах хүсэлтэй байгаа аж. 

-Тэр өдөр чухам юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аавындаа ирж хоол идээд, ажилдаа явахаар гарсан хүүг маань гарцан дээр согтуугаар машин барьж явсан, банканд теллерээр ажилладаг Ж.Соёлмаа гэдэг 1997 онд төрсөн хүүхэн дайрч амийг нь хөнөөсөн. Миний хүү 31 настай, эхнэр, 4-6 насны хоёр хүүхэдтэй, цэргийн байгууллагад ажилладаг байсан. Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Тагнуулын тусгай салааны захирагчаар ажиллаж байсан, мэргэшсэн цэргийн хүн. Байнгын бэлтгэлтэй, аливаа зүйлээс биеэ гэмтэлгүй аваад гарчих бүрэн чадвартай хүн. Гэтэл ийм сайхан хүүг минь согтуугаар машин жолоодож явсан хүүхэн дайрч, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан.

-Согтуурлын хэмжээ хэд гарсан бэ?

юм. Мөн миний хүүг дайрч амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтахдаа . Аавынхаасаа гарч ирээд 200 хүрэхгүй метрийн зайнд мөргүүлж амиа алдсан хүүгээ бид ажилдаа явчихсан гэж бодож байсан. Ажилдаа явахаас өөрөөр гэрээс гардаггүй хүүгээ архи хэтрүүлэн хэрэглэж, аагаа багтааж явсан 23-хан настай хүүхний гарт алдчихсандаа үнэхээр харамсаж, гашуудаж байна. 

-Нас баралтын шалтгаан нь юу гэж гарсан бэ?

-Яаж дайрсан болохоороо тархины суурь ясыг нь гэмтээж, ослын газар эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдсаныг ойлгохгүй байгаа. Миний хүү бэлтгэгдсэн тагнуулч хүн. Байнгын бэлтгэлтэй, ядаж л өөрийгөө гэмтээхгүй унаж сурсан байж таарна. Гэтэл тэр согтуу хүүхэн миний хүүг дайрч, амийг нь хөнөөхдөө тархины суурь ясыг нь гэмтээсний улмаас газар дээрээ амиа алдсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.

-Хэдэн км/ц-ийн хурдтай явж байсан юм бол? 

-Миний хүүг мөргөж амийг нь хөнөөсөн гэхээр маш хурдтай явсан байж таарах гээд байгаа юм. Эсвэл хэд хэд мөргөчихсөн юм болов уу. Энэ талаар хэргийг мөрдсөн мөрдөгчид бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. "Хүү чинь зам тээврийн осолд өртөөд амиа алдсан байна" л гэсэн. Зам дээр гарсан осол учир бид удаа дараа камерын хяналтын бичлэг шалгахыг шаардсан.

Бид өөрсдийн журмаар шалгасан. . Энэ талаар цагдаад мэдэгдэж, тэр камерын бичлэгийг шалгах хэрэгтэй байгааг удаа дараа шаардсанаар цагдаа ямар ч байсан бидний үзсэн тэр компани дээр очсон ч “Камерын бичлэг устсан байна” гээд тоохгүй орхисон.

Миний хүү цэргийн хүн. Тийм учраас бичиг баримт, гар утсаа үргэлж бэлэн байдалд биедээ авч явдаг. Гэтэл . Миний хүүг үнэхээр аймаар дайрсан. Танигдахын аргагүй болгосон байсан. Тэгээд бичиг баримтгүй, холбоо барих утасгүй гээд “Орон гэргүй, хэн болох нь тогтоогдоогүй” гээд хэргийг нь хаах гэж оролдсон, арай л дэндүү.

-Шүүх хуралдаан одоо болтол хуралдаагүй юм байна, тийм үү? 

-Хуралдаагүй. Хэрэг 2020 оны зургадугаар сарын 9-ний 04.30 цагт гарсан. Шүүх хурал 2021 оны гуравдугаар сарын 31-нд хуралдсан. Гэтэл энэ шүүх хуралд Ж.Соёлмаа ирээгүй. 2021 оны нэгдүгээр сарын 05-нд Улаанбаатар-Сөүлийн онгоцоор нисчихсэн байсан.  

1997 онд төрсөн энэ эмэгтэйн эцэг нь Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажилладаг юм байна. Тиймээс охиноо хилээр нууцаар гарахад нөлөөлсөн гэж бид хардаж байгаа. Тиймээс бид энэ хэргийг дахин мөрдөж, бүүр эхнээс нь дахин сайн шалгуулмаар байгаа тухайгаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөхөөр шийдсэн. Мөн . Ж.Соёлмаагийн ээж нь “Тайвань улс руу сургуульдаа явсан. Дипломаа аваад ирнэ” гэж хэлж байгаа ч Улаанбаатар-Сөүлийн чартер нислэгээр БНСУ руу явсан нь тодорхой болсон. Тиймээс Монголын хууль хүчний байгууллагыг шударга ажиллахыг бүх шатны бүх холбогдох байгууллагад хүсэлт, өргөдөл гаргаж шаардах болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
3 жилийн өмнө
202.21.109.91

Ushuuguu abaach adilhan uur huuhdiin dairaad alaach tgvel shudarga shd ymar MONGOLD SHUDARGA SHUUH BDAG BISH BUGD HUDALDAGDSAN

Зочин
3 жилийн өмнө
80.215.174.204

Тэр гичийг өөрийг нь дайрч ч ал

Зочин
3 жилийн өмнө
122.201.22.88

маш том хаалгатай байна даа би тэгвэл халамцуу хүн дайраад л гадагшаагаа гарч болох нь дээ хөө

Зочин
3 жилийн өмнө
122.201.22.88

хуулийнханд маш их гол бий шүү дээ маш хурдан барж ирээчээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.186.235

БАНКНЫХАН АЙМААР АВИЛГАЛ ӨГДӨГ ТЭЭВРИЙН ЦАГДАА ТЭЭВРИЙН ПРОКУРЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ . ТЭНД МАФИ БАЙГАА АЛТАНЖОЛОО ГЭЖ НЭГ НОВШ БАЙГАА ХҮНИЙ ХЭРГИЙГ ХААГААД ТУШААЛ ДЭВШЭЭД ЯВДАГ . ХОШУУЧ АЛТАНЖОЛОО ЧИ УДАХГҮЙ ШАНГАА ХҮРТЭЖ ЖАНГАА ИДНЭЭ МУУ НОВШ .

Зочин
3 жилийн өмнө
202.21.109.55

Янхан гичээг олон улсаар эрэн сурвалжлах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
64.119.22.240

arai dendvv baiggaa yum bishvv Olj abchiraad yaliig ni uguuch muu gichiid Yasan is ariin xaalgatai nobsh bee zvgeer ervvl baisan bol bas sanaandgvi gesen arxi uuchaad dali dali gesen muu salga gichii er ni emegtei xvneer mashin bariulax ix demii yum baigaan shde zamiin sadaanuud sdaanuud

Huz
3 жилийн өмнө
202.21.108.25

alsan hun ni todorhoi irehdene al shuuh tsagdaa hergiig mongo tanil taldaa uilchildeg niigem tednees shudarga yos shasrdaaddemii.

Зочин
3 жилийн өмнө
66.181.183.202

Ингэх юм бол энэ нийгэм цусан өшөө авах юм руу явах нь ээ. Цагдаа, хүчнийхэнд юу тохиолдоо вэ?

Sanal
3 жилийн өмнө
88.125.101.212

Xun dairch alaad zugtsan xuuxnii zirgiigni tabi. Tegeed l xaana bn oldono shuu dee. Shalgasan Yabuulsan Gargasan xumuusiigni alban tushaaltai ner ustai olon niited tabi. Xoxirch bgaa xunii l arga xemjee ni shuu dee.

Зочин
3 жилийн өмнө
192.82.72.49

Интерполоор эрэн сурвалжаар олж авчирч ялыг нь оноо. Даварсан гар вэ.

Ука
3 жилийн өмнө
66.181.161.115

Ийм л ялзарсан хуультай болчоод байна тэр хүүхнийг авчирч ялын эдлүүлэх хэрэгтэй Аав .ээж нь охиноо яагаад зугтаалгаж байгаа юм бэ хүний хүүгийн амь хөнөөчөөд яаж тайван амьдарч чадаж бна энэ хүмүүс

иргэн
3 жилийн өмнө
66.181.161.119

yo bur surtsan emegtei ym bishuu yaj bichig barimt utsiig ni awch ywna gej setgej bainaa olon ulsaar eren surwaljilaarai zaawal zorisondoo hureerei ahaaa

Altanchimeg
3 жилийн өмнө
66.181.161.123

Arai benduu bainaa

Altanchimeg
3 жилийн өмнө
66.181.161.123

Arai benduu bainaa

зочин
3 жилийн өмнө
103.229.120.123

тэр авгайг итерполоор зарлуулаад авчирч хэрэгийг хүлээлгэж шоронд хийх хэрэгтэй хүнний амийг өчүүхэн гэж бодсон язарсан ухамсаргүй тэнэг хүүхэн

Хххх
3 жилийн өмнө
192.82.74.103

Энэ шүүх цагдаа нь тодорхой хэргийг яагаад бүтэн жил шахуу шийдээгүй вэ???!!! Хэргийн газрыг орхиж зугтах,согтуу,бичиг баримт нуусан гээд мөн ч олон хүндрүүлэх шалтгаан байна даа.БӨӨ УДГАНД хандаж жатга гүйлгэ.Яасан их арын хаалгатай юм .Болохгүй бол цусан өшөө авсан ч яадгийн .Ийм хөгийн шүүх цагдаа хил гаальтай тэгээд үр ээ алдчихсан хүнийг доромжилж байна даа

Зочин
3 жилийн өмнө
192.82.88.222

Ээ бүү үзэгд сайхан унтаж амарч зугаалж инээж баясаж чадаж байгаа болов уу?Хүн алсан хүнд хилийн хориг тавьдаггүй юмуу? Хүний аминд хүрч нэг гэр бүлийг амьдын хагацалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг хилээр гараад оргон зугатаасан бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.