ЭМЯ-аас өнөөдөр хийсэн цаг үеийн мэдээллээр дархлаажуулалттай холбоотой мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Өдөрт хэдэн мянган тохиолдол, хэдэн арван нас баралт бүртгэгдэх эрсдэлтэй байсан учир энэ хатуу хөл хориог тогтоох шаардлагатай байсан. Тиймээс дархлаажуулалтыг 15 хоног зогсоосон.
Учир нь дархлаажуулалтын цэг дээр хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй. Иргэдээс хоёр дахь тундаа хамрагдах талаар асууж байгаа. АстраЗенека, Синофарм вакцины заавар дээр хоёр дахь тун 56 хүртэл хоногт давтан хийх боломжтой гэсэн байгаа. Дархлаажуулалтыг 15 хоногоор хойшлуулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Энэ нь хөл хориотой холбоотой бөгөөд хөл хориог үр дүнтэй байлгахад чиглэсэн ажил юм. Тун удахгүй Засгийн газраас мэдээлэл хүргэх болно гэв.