ЭМЯ-аас уламжлал болсон коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Дэлхий дээр хамгийн өндөр халдвартай таван улс байгааг АНУ, Бразил тэргүүлж байна. Нас баралт бүртгэгдсэн 200 улс байгаа юм.
Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 12000 орчим шинжилгээ авахад 689 тохиолдол батлагдаад байна. Улсын хэмжээнд нийт 14183 боллоо. Мөн 353 хүн эдгэрч нэг хүн нас барлаа. Ингэснээр манай улсад ковид өвчнөөр нас барсан тохиолдол 20 болж нэмэгдлээ.
Орон нутагт 68 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнд Ховд аймагт 11, Хөвсгөл аймагт 1, Архангай аймагт 9, Өвөрхангай аймагт 7, Сэлэнгэ аймагт 12, Сүхбаатар аймагт 9, Дархан-Уул аймагт 8, Эрдэнэт 11 тохиолдол бүртгэгдлээ.
Эмнэлэгт хөнгөн өвчтөн 1931, хүндэвтэр 475, хүнд 99, маш хүнд 22, нийт 2527 хүн эмчлүүлж байна.