LinkedIn цахим сүлжээний 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хакерчдын сайтад зарж байгаа тухай мэдээлжээ. Уг мэдээлэл гараад удалгүй LinkedIn-ийн зүгээс тэдгээр 500 сая хэрэглэгчийн мэдээллийг цахим сүлжээнээс устгасан гэж пүрэв гарагт мэдээлжээ.
Олон зуун сая хэрэглэгчийн мэдээллийг зарж байгаа тухай мэдээлэл мягмар гарагт тархсан байна. CyberNews судалгааны сайтад бичсэнээр хэрэглэгчдийн ID, нэвтрэх нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, хүйс, мэргэжлийн мэдээлэл, цахим сүлжээний нүүр хуудсанд байршуулсан мэдээллүүдийг дуудлагаар худалдаж байжээ.
LinkedIn-ий зүгээс бусад компани, цахим сүлжээнүүдийн мэдээлэл ч мөн зарагдаж байсан ба зөвхөн нийтэд ил тод байршуулсан мэдээлэл задарсан гэдгийг хэлжээ. Тиймээс бусад нарийн, нууц мэдээлэл огт задраагүй гэсэн байна. LinkedIn 675 сая хэрэглэгчтэй гэж үздэг бол нийт хэрэглэгчдийн ¾-ынх нь мэдээлэл алдагдсан гэсэн үг юм.
2019 онд Facebook цахим сүлжээний 500 сая гаруй хэрэглэгчийн мэдээллийг зарагдаж байхад нь устгаж байсан юм. Ийм тохиолдолд хэрэглэгчдийн гар утасны дугаар, төрсөн өдөр, цахим шуудангийн хаяг алдагддаг бөгөөд энэ нь нууц дугаар, кредит картны дуаар зэрэг чухал мэдээллүүдтэй харьцуулахад эрсдэл багатай гэж үздэг ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.