СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-09

Коронавирусийн вакцин нөхөн үржихүйд нөлөөлөхгүй гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэн, вакцинжуулалттай холбоотой иргэдийн асуултад тайлбар хийлээ.

АШУҮИС-ийн Нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч н.Мөнхцэцэг: "Коронавирусийн халдвар гарснаас хойш уг цар тахал жирэмслэлтэд яаж нөлөөлөх вэ, эмэгтэй нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд яаж нөлөөлөх вэ, ураг халдвартай төрөх үү, хөхөөр дамжих уу гээд маш олон эргэлзээтэй асуудлууд байгаа.

Эрсдэлтэй жирэмсэн эхчүүд харин ч вакцин хийлгэх нь илүү их ач холбогдолтой. Түүнчлэн коронавирусийн вакцин нь үр тогтолт, нөхөн үржихүйд огт нөлөөлөхгүй. Харин ч цар тахлын үед жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүс аль болох вакциндаа хамрагдах хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүд нь өвөрмөц бүлгийн хүмүүс учраас болгоомжтой хандаж байгаа явдал юм. Харин АНУ-ын "Moderna", "Pfizer" гэх мэт гений инженерчлэлээр гаргаж авсан вакцинууд нь хүний биед вирусийг огт оруулахгүй байгаа учраас ямар ч эрсдэл байхгүй гэж үзэж байгаа. Харин ч халдвар авах өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүдэд тарихыг зөвлөж байгаа юм.

Мөн жирэмснийхээ эхний гурван сард мэдэлгүйгээр вакцин хийлгэсэн бол айх аюулгүй. Харин дараагийн тунгаа тариулах уу үгүй юу гэдгээ эмчтэйгээ сайн ярилцах хэрэгтэй.

Түүнчлэн коронавирусийн халдвар авсан эх ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиад, хүүхдээ хөхүүлж болно.

Иргэдийн дунд бас БНХАУ-ын вакцины талаар олон буруу ойлголт байх шиг байна. Тиймээс Хятадын вакцины талаар эргэлзэх хэрэггүй гэж үзэж байна" гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.