СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иранд баригдаад байсан БНСУ-ын тээвэрлэгч хөлөг, хөлгийн ахмадыг суллажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Иран улсад баригдаад байсан Өмнөд Солонгосын зөөвөрлөгч усан онгоц, тэнгисийн цэргийн ахмадыг суллажээ.

Иран улс Ормузийн хоолойн ойролцоогоос Ханкук Чеми тээвэрлэгч хөлгийг далай тэнгисийн бохирдлын эсрэг дүрэм журам зөрчсөн хэрэгт буруутган саатуулсан. Хөлгийн багийн 20 гишүүнийг хоёрдугаар сард сулласан боловч багийн ахмадыг саатуулсан хэвээр байсан юм.

Тухайн үед АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын банкууд Иранаас үүсэлтэй хөрөнгийг царцаасан байсан боловч Ираны Засгийн газар Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг саатуулсан нь үүнтэй ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн.

Гэвч . Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамнаас хөлгийн ахмад болон багийн гишүүдийн эрүүл мэнд сайн, хөлгийн ачаа бараанд ямар ч асуудал үүсээгүй гэдгийг хэлжээ.

Хөлгийн багийн гишүүдийн дунд 11 Мьянмар, таван Өмнөд Солонгос, хоёр Вьетнам, хоёр Индонезийн иргэд багтжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.