СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2021-04-10

Э.Бүжинлхам: Нохой устгалын 1.2 тэрбум төгрөгийг амьтны эрхийг хамгаалахад зарцуулъя

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Амьтны эрх гэхээр хүмүүс нэг их ойшоож хүлээж авдаггүй. Тиймдээ амьтны эрхийг хамгаалснаар ямар олон шийдэл бий болохыг ч мэддэггүй. Нэг жишээ дурьдахад л жил бүр улсын төсвөөс нохой устгалд 1.2 тэрбум орчим төгрөг төсөвлөдөг. Гэтэл эзэн хариуцлагатай байж, эзэн тэжээвэр амьтанд чиглэсэн хуультай болбол энэ төсөв өөр олон бүтээн байгуулалтад зарцуулагдаж болох юм. Амьтны эрхийг хамгаалах хууль батлуулахаар нэгдэн үйл ажиллагаа эхлүүлээд байгаа залуус иргэн бүрийг дуу хоолойгоо өргөн нэгдэхийг урьж байна. "Тэжээвар амьтдын эрхийн төлөө сан"-ийн тэргүүн Э.Бүжинлхамтай та бүхнийг уулзуулъя. 

-Амьтны эрхийг хамгаалах сангийн талаар бидэнд танилцуулахгүй юу?

-Манай “Азтай савар” байгууллага гудамжны гэх нэршилтэй эзэндээ хаягдсан, аврал эрсэн амьтдад тусалж дэмжиж явсаар долоон жил болж байна. Сүүлийн хоёр жилд амьтныг хамгаалах хууль гэдэг зүйл хэрэгтэй байгааг анзаарч энэ тал руу илүү идэвхтэй ажиллах болсон. Монгол улсад гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, зохицуулалт хийх, гадны олон улсын жишигт амьтдын нөхцөл байдлыг аваачих тал дээр илүү ажиллаж байна.

Өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа идэвхжүүлж, гарын үсэг цуглуулах өдөрлөг хийсэн. . "Азтай савар" маань хуулиа санаачлагч боловч хэрэгжүүлэхэд үйл ажил ажиллагаа нь зөрж байгаа учир “Гэрийн тэжээвэр амьтдын эрхийн төлөө сан” гэдгийг байгууллаа. Тухайн сан хуулийг олон нийтэд сурталчлах, хэрэгцээ шаардлагыг таниулах, хуулийг нарийн боловсруулж эрх бүхий хүмүүст хүргэж дэмжүүлэх, хуулиа батлуулах тал руу чиглэж ажиллаж эхэлсэн. Олон нийттэй харилцах, санал авах сошиал бүх төрлийн сувгуудыг нээсэн байгаа. Манай вэбсайт, пейж дээрээс олон улсад хэрэгждэг жишгүүдийг үзэх боломжтой.

Гэрийн тэжээвэр амьтны хууль гэдэг маань улс орны хөгжилд, эдийн засагт, аялал жуулчлалд, хүндээ маш чухал нөлөөтэй байдаг.

 

Бид хандив дээр л тулгуурладаг. Гишүүдийн болон иргэдийн хандиваар сайн дураар л энэ үйл ажиллагааг хийж байгаа.

-Монголчууд амьтны эрхийн тал дээр хэр ойлголттой байдаг вэ?

-Бид маш их судалгаа хийсэн. Манай монголчууд бол байгаль дэлхий, ан амьтан, тэжээвэр амьтадтайгаа хүндэтгээ, хайрладаг сайхан уламжлалтай ард түмэн.

Ан хийсэн ч амьжиргаа, хэрэгцээн дээрээ тулгуурладаг байсан болохоос өнөөдрийнх шиг машинаар чоно хөөж алаад хийморь сэргээлээ гэж зугаагаа гаргадаг бол байгаагүй.

Нохой гэхэд л монголчуудын хувьд тусдаа аяга савтай, хүндэтгэлийн зоогноос хүртэл хувь хишиг гэж хүртээдэг уламжлалтай байсан. Нохойныхоо идүүрийг буян хишиг дууддаг гэж өнгөлдөг байсан.

.

-Амьтны эрхийг хамгаалах гол үзүүлэлт гэж юу вэ?

-Амьтны эрх хангагдах гол таван хүчин зүйлээр шалгуур тавьдаг л даа. Үүнд айх аюул, орон байр, өлсөж цангахгүй байх, зодуур нүдүүр, өвдөлтөөс ангид байх, өөрийн төрөлх мэдрэмж чадварыг хүчээр хориулахгүй байх гэдэг үзүүлэлтүүд бий. Хамгийн чухал нь айдас, сэтгэлийн зовлонгоос ангид байна гэж олон улсын амьтны эрхийг хамгаалах цэнхэр номонд зааж өгсөн байдаг. Дэлхийн ямар ч улсад энэ үндэслэлүүдийг харж, үнэлгээ хийдэг. Харамсалтай нь манай улсад эдгээрийн талаар ойлголт байхгүй. Жаахан хүүхдийн нүдэн дээр амьтан зодож нүдэж, бүр буудаж алж байна.

Хамгийн ихээр гэр хороололд амьтны эрх зөрчигдөж байна. Алд хэрийн гинжээр гөлөг байхаас нь уядаг. Хоол санахаараа өгдөг. Цэвэр ус ууж чаддаггүй. . Охин нохой бараг гинжтэй байхдаа төрөөд, гөлгийг нь нүдээ нээгээгүй байхад нь гаргаад хаядаг. Тэд нь золбин нохойн тоог нэмдэг. Хүмүүс золбин нохой гэж байгаа боловч цаад шалтгааныг нь ойлгохгүй байна шүү дээ. .

-Золбин нохдын эгнээнд сайн үүлдрийн ноход ч багтдаг болсон нь ажиглагдсан?

-Тийм ээ. Хүмүүс “үүлдэрсэх” дуртай. Гоё үүлдэр, гоё харагддаг, өхөөрдөм гэдэг ч юм уу. Энэ үүлдэр өөрөө ямар зориулалттай, юу шаарддаг, ямар нөхцөл хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байж сэтгэл хөдлөлөөрөө л авчихдаг. Тэгээд . Бүр гаргаад хаячихдаг.

Сүүлийн нэг жишээгээр Богд ууланд хоёр голден, нэг шотланд овчарк, спанель хүртэл зэрлэг ноходтой сүрэглээд явж байна. Хүн харахаараа зугтдаг, айдаг болсон. Зэрлэг ан амьтдыг барьдаг, хонь мал руу ч ордог болсон.

Хот тойрсон зэрлэг ноход гэж сүүлийн жилүүдэд яриад байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө хүний л буруутай үйл ажиллагаа. Тэжээсэн нохойгоо төөрүүлдэг, нохой нь гөлөглөхөөр хайрцаг саванд хийгээд ууланд хаядаг. Нүүгээд явахдаа нохойгоо орхиод явчихдаг. Зэрлэг нохой чоноос аюултай. Амьтан барих, хүн рүү ноцох гэх мэт. Ингээд харахад . Устгал гэдэг нэрээр маш их эдийн засаг дэмий урссаар байна.

 Бид хүмүүсийг амьтан эрхлүүлээч ээ, хайрлаач ээ, тоглооч ээ гэдэг зүйл яриагүй. Амьтан тэжээж эхлэхээсээ өмнө чадах уу, хариуцлага хүлээх үү Багаар бодоход арван жил энэ амьтантай байх уу гэдгээ бодож үзэн шийдвэр гаргадаг байгаач ээ гэж хүсэж байгаа юм.

-Амьтантай харилцах харилцаанд хүүхэд байхаасаа бэлтгэгдэж байгаа шүү дээ. Бид яаж иргэдийг үүнд бэлдэх вэ?

-Амьтны эрхийг хамгаалахад эзэн л хариуцлагатай байх ёстой. Эзэнд л илүү зориулсан хууль, хяналт хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ бага байхад нь өөрсдийн үзэл бодлоороо хүмүүжүүлж байдаг. Хүүхдэд амьтныг үнэ цэнэтэй биш, юу ч биш, хог новш мэтээр харьцаж харуулж байгаа ээж, аав нар яг л ирээдүйн тийм нэг иргэнийг бэлдсэн байдаг. . Хамгийн гайхалтай нь одоо залуу үе маань амьтдын талаар маш их ойлгодог болсон харагдаж байгаа.

-Үүлдрийн ноход үнэхээр үнэгүй болсон харагддаг л даа. Ямар нэг зохион байгуулалт байдаг уу?

-Монголд үржлийн газруудаар ямар нэг зохион байгуулалт байхгүй. Хэн дуртай нь үржүүлдэг болчихсон. Бүр ямар ч үнэ цэнэ, удам судар хамаагүй болсон харагддаг. шүү дээ. Тэгээд нөгөө хэлбэр хөөдөг, үүлдэрсэх өвчтэй хүмүүс нь голденгийн гөлөг хямд байна гээд авдаг. Нялхдаа шар, эгдүүтэй яг л голден шиг харагдаад жаахан томрохоороо эрлийз нь мэдэгдэнэ. Тэгээд л гаргаад хаядаг.

Нэг жишээ дурдъя л даа. Саяхан манай “Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон ажлаар говийн аймгуудаар явсан. Тэр дунд Өмнөговь аймгийн төв дээр үүлдрийн ноход үзэсгэлэнд оролцож байгаа юм шиг гудамжаар нь дүүрэн байна. Нөгөө үнэтэй бүх ноход золбин явж байна шүү дээ. Оюутолгой гээд уурхайн нөлөөллөөр хүмүүсийн боломж сайжирч байгаа. Хүмүүсийн худалдан авах боломж сайжрахын хэрээр нөгөө үнэтэй гоё нохой авч хэлбэрдэх хэрэгцээгээ хангадаг. Тэгээд л гаргаад хаячихдаг.

Эцэст нь хэлэхэд: 

Хүний эрхийг дээдэлсэн, амьтны эрхийг хүндэтгэсэн хүнлэг энэрэнгүй нийгэм, улсыг бий болгоход бид хуулиа санаачлаад, боловсруулаад явж байна. Манай улс зөвхөн нохой устгал гэдэг ажлыг анх Хүрээ бий болсон цагаас л хийж байсан. Хамгийн идэвхтэйгээр 120 жил улсаас төсөв гаргаж устгал хийсэн байдаг. Тэгээд өнөөдөр багассан байна уу? Тэгэхээр хүн, эзэн нь л хичээхгүй бол энэ хядлага, эдийн засгийн үргүй зарлага үргэлжилсээр л байна шүү дээ. 

Бидэнтэй нэгдээрэй https://www.facebook.com/petrightmongolia/ гэж уриалмаар байна. 

-Ярилцсанд баярлалаа. Сангийн үйл ажиллагаанд амжилт хүсье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.50

Байрны гадна талаар нохойгоо баалгаж орчин бохирдуулж байгаагаа яах гээд байгаа юм.

uyanga
3 жилийн өмнө
66.181.161.1

tiim hun howor taaraldsn bol tr hunii uhamsariin asuudal ta hleed oilguulj bolno shuudee

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.227

Энэ хүн баалгаад байгаа юм уу?! Юугаа хуцаад байгаа эргүү шээс вэ чи чинь?! Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ийм балиар дотуур тамиртай амьд явахаас ичээч! Тухайн үедээ тэр хүнд нь хэлж чадахгүй хэлээ хазсан бол насаараа хар толгойгоо л шааж яв!

Норов
3 жилийн өмнө
66.181.179.232

Жилээс жилд амьтан тэжээдэг айлууд эрс нэмэгдэж байна. Амьтны талаархи залуучуудын үзэл хандлага өөрчлөгдөж байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль зайлшгүй шаардлагатай. Нэг талаасаа нийгэмдээ саад болохгүй, золбин амьтныг ихээр бий болгохгүй, орчин бохирдуулахгүй, хүүхэд хөгшид айлгахгүй байх нөгөө талаасаа аиьд амьтныг хайрладаг, ойлгодог нийгмийг бий болгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар энэ тал дээр ямар ч зохицуулалт алга.

zaya
3 жилийн өмнө
202.126.88.68

ted amidrah heregtei tedniig hamgaala yostoi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.