ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагт 34,143 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр нийслэл хотод хамрагдах ёстой сая гаруй иргэний 487,407 иргэн нь буюу 40 орчим хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна. Өнөөдрөөс вакцины хоёр дахь тунг тарьж эхлээд байгаа юм.
Хөдөө, орон нутагт өнгөрсөн 24 цагт 21,337 хүн вакцинжуулалтад хамрагдаж, нийт хамрагдсан иргэний тоо 96,940 болжээ. Монгол Улсын Засгийн газраас 18-аас дээш насны буюу 2,000,060 гаруй иргэнд коронавирусийн вакцины нэг, хоёрдугаар тунг тарихаар зорьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 584,347 иргэнийг нэгдүгээр тунд хамруулаад байна.