СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмараас Их Британид сууж байсан элчин сайд машиндаа хоножээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мьянмар улсаас Их Британид сууж байсан элчин сайд Киав Звар Миннийг элчин сайдын яамны ажилтнууд оруулалгүй, хаалгаа түгжиж хөөсөн тухай мэдээлсэн. Элчин сайд яамны барилга руу нэвтэрч чадалгүй машиндаа унтсан байна. Түүнийг элчин сайдын яамнаас Мьянмарын цэргийн атташе хөөсөн бөгөөд дахин Мьянмар улсыг төлөөлөн Лондон дахь элчин сайдын яаманд суух боломжгүй болсон гэдгийг мэдэгджээ.

.

Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-ний өдөр гарсан цэргийн эргэлтийг Лондон дахь элчин сайд Киав Звар Минн хурцаар шүүмжлэн буруутгаж, баривчлагдаад байгаа улс төрч Аун Сун Су Чиг суллахыг шаардаад байсан юм.

Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хоёр сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд 600 орчим иргэн амь насаа алдсаны дотор хэдэн арван хүүхэд байна. . Түүнчлэн цэргийн удирдагчдын заавраар ажиллаагүй тохиолдолд шийтгэл хүлээлгэнэ гэж элчин сайдын яамны ажилтнуудыг сүрдүүлсэн талаар тэрээр мэдээлсэн байна.

Дипломат харилцааны Венийн конвенцоор элчин сайдаа суулгаж байгаа улс албан ёсоор элчин сайдын үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан гэж үзвэл элчин сайд суулгаж байгаа улс хүлээж авах ёстой байдаг. Тиймээс Их Британийн Гадаад хэргийн яам уг мэдэгдлийг хүлээж авсан тул Мьянмарын эрх баригчдын шийдвэрийг дагахаас өөр аргагүй ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.