Шри Ланкын гоо бүсгүй шалгаруулан үндэсний хэмжээний уралдааны үеэр ялагчийг нөхрөөсөө салсан шалтгаанаар тайзан дээр титмийг нь булааж авсан хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан. Тэгвэл ялагчийн титмийг булааж, толгойноос нь тайлж авсан Шри Ланка улсын 2019 оны гоо бүсгүй Кэролин Жюрийг баривчлан саатуулсан байна.
Пушпика де Силва өнгөрсөн ням гарагт болсон тэмцээн дээр ялагч болж “Мисс Ворлд” тэмцээнд улсаа төлөөлөхөөр болж, титмээ зүүсэн боловч түүнийг нөхрөөсөө салсан тул ялагч байх эрхгүй гэж үзсэн. Харин тэрээр нөхрөөсөө албан ёсоор салаагүй, зөвхөн тусдаа амьдарч байгаа тул зохион байгуулагчид шагналыг буцааж гардуулах шийдвэр гаргасан.
Де Силва уг хэрэгт холбогдуулан шүүхэд зарга үүсгэхээ мэдэгдэж, титмээ булаалгасны дараа толгойдоо гэмтэл авсан гэдгээ цахим хуудсараа дамжуулан мэдээлсэн билээ. Тэрээр хүүхдээ өсгөж буй ганц бие ээжүүдийг төлөөлөн ялагч болсон хэмээн сэтгэгдэлээ хуваалцан шалтгаангүйгээр олон нийтийн өмнө гутаан дорожилсон хэрэгт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Түүний үүсгэсэн заргын дагуу 2019 оны гоо бүсгүй Жюригээс гадна тайзан дээр титмийг нь тайлахад тусалсан өөр нэг гоо бүсгүйг хэрэгт холбогдуулан барирвчилжээ. Мөн тэмцээний гол зохион байгуулагчаас мэдүүлэг авсан байна.
Цагдаагийн төлөөлөгч Ажит Роанагийн мэдээлснээр Кэролин Жюри, Чула Падмендра нарыг бусдад гэмтэл учруулсан болон гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар баривчлан саатуулсан байна. Тэднийг батлан даалтаар сулласан байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдөр шүүх хурал нь товлогджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.