АНУ-ын Техас мужийн Хюстон хотын иргэн Аяанна Уильямс 2017 онд дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэйгээр тодорч, Геннисийн номонд бичигджээ. Тухайн үед түүний хумс 5 метр 80 см урт ургасан байсан бөгөөд маникюр хийлгэхийн тулд 20 цагийн турш хоёр шил хумсны лак ашигладаг байжээ.
Хумснуудаа авахын өмнө сүүлчийн удаа хэмжилт хийхэд 7 метр 32 см урттай болсон байсан бөгөөд хэд хоногийн турш маникюрт сууж, 3-4 шил хумсны лак ашигладаг болсон байжээ.
Уильямс хамгийн сүүлд 1990-ээд оны эхэн үед хумсаа авсан байна. 30 жил ургуулж, Геннисийн дээд амжилт тогтоосон тэрбээр энэ удаад Техасын Форт Ворт дахь Тринити Виста гоо сайхны эмнэлэгт цахилгаан багаж ашиглан мэргэжлийн хүмүүсээр хумсаа авахуулжээ. Хумсаа авсны дараа хаалга татахдаа ямар нэг айдасгүй болсондоо баяртай байна гэжээ.
Мөн "хумстай, хумсгүй аль нь ч бай би хатан хэвээрээ л байх болно. Хумс намайг бүтээгээгүй, би тэднийг ургуулсан" хэмээн ярьжээ. Уильямс хумсаа 15 см-ээс урт ургуулахгүй байхаар шидсэн байна. Түүний дэлхийн дээд амжилтыг тогтоосон хумснуудыг Флоридагийн Орландо дахь музейд тавих ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.